МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд алба хаагчид “Дата аналитик-практик” сургалт, дадлагад хамрагдлаа

A- A A+

“Дата аналитик-Практик” дадлага сургалтад тайлан мэдээ боловсруулалт, дүн бүртгэл хариуцсан холбогдох 30 орчим мэргэжилтэн хамрагдаж, сертификатаа гардан авлаа.

Сургалтыг энэ сарын 7-8-ны өдрүүдэд МУИС-ийн Бодлогын судалгааны лаборатори болон "Тинк Про" төвийн багш нар удирдан явуулсан гэдгээрээ онцлог юм.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хаалтын ажиллагаанд оролцож, хэлсэн үгэндээ, “Сүүлийн үеийн дэвшилтэт технологийг бодлого үйл ажиллагаандаа ашиглах, алба хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх энэхүү сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчдад амжилт хүсээд, сурсан, мэдсэн зүйлээ байгууллага болоод өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгасан юм”.

Хиймэл оюун ухааны хөгжил, өгөгдөлд суурилсан шинжлэх ухааны үндэслэл бүхий төрийн бодлоготой уялдсан шийдвэр гаргалтыг оновчтой болгох тайлан, дашбоард боловсруулах, их өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тоон өгөгдөлд суурилан шийдвэр гаргах, өдөр тутмынажлын цагийг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий тус сургалт нь олон улсын томоохон аналистуудын дата анализ хийхэд ашигладаг Power BI программыг хэрхэн ашиглах аргазүйг алба хаагчдад олголоо.

Тус сургалтад хамрагдсанаар Power BI болон Excel-ийн хэрэглээний мэдлэгээ сайжруулж, алба хаагчид мэдээллийг үр дүнтэй цуглуулах, ангилах, шинжлэх, харьцуулах замаар нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах чадавх нэмэгдэж, Excel дээр өгөгдлийг боловсруулж, Power BI ашиглан визуал хэлбэрээр танилцуулах чадвартай болж, албаны тайлан, судалгаа, дүн шинжилгээ илүү ойлгомжтой, шуурхай, нягт нямбай болох боломжтой болох, гар аргаар хийдэг байсан олон дахин давтагддаг тооцоолол, нэгтгэл, тайлагналын ажлыг автоматжуулан, богино хугацаанд гүйцэтгэх боломж бүрдсэн, хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийг илүү нарийвчлалтай, бодит цагийн горимоор гаргах боломжтой болсноор удирдлагын шийдвэр гаргалт, төлөвлөлт, зохион байгуулалт оновчтой болох, алба хаагчид мэдээллийн технологи, өгөгдлийн шинжилгээ, тайланг орчин үеийн ур чадварыг эзэмшиж, мэргэжлийн хувьд өсөн дэвших боломж нэмэгдэх зэргээр олон талын ач холбогдолтой юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ