МУЗН-ээс улсын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудалтай танилцаж, ирэх хоёр жилийн хугацаанд хамтран шийдвэрлэх тулгамдсан асуудлыг тодорхойлох зорилгоор “Түншлэл” олон улсын уулзалтыг өнөөдөр /2025.07.08/ зохион байгууллаа.

Уулзалтад ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, хэлсэн үгэндээ “МУЗН нь 1939 онд анх байгуулагдсан цагаасаа хүмүүнлэгийн үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулахад голлох үүрэг гүйцэтгэж ирсэн. Сүүлийн жилүүдэд цаг уурын урьдчилсан мэдээлэл, тэр дундаа зуд, үерийн эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрт арга хэмжээ авах үйл ажиллагааг өргөжүүлснээр олон нийтийн бэлтгэл бэлэн байдлыг сайжруулж, гамшгийг хохирол багатай даван туулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Хамгийн чухал нь бид “Гамшгийн эрсдэлийг бууруулахад нэг ч хүнийг орхигдуулахгүй байх” гэсэн дэлхий нийтийн зарчмыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа хичээн ажиллаж байгааг онцлоход таатай байна. Та, бидний хамтын ажиллагаа бол зөвхөн хоёр байгууллагын харилцаа бус, харин Монголын ард түмний амар амгалан, аюулгүй байдлын төлөө чиглэсэн нэгэн зорилгын төлөөх нэгдмэл хүчин чармайлтаас гадна зөвхөн гамшгийн үед бус, харин гамшгийн өмнө, гамшгийн дараа ч үргэлжлэх хүнлэг, тогтвортой хөгжлийн гарц гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотголоо.

Монгол Улсын Засгийн Газар, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан загалмайн хороо, Түншлэгч үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, олон улсын төрийн бус байгууллага, бизнесийн салбарын 80 гаруй төлөөлөл 2030 он хүртэлх Стратегийн төлөвлөгөөний дунд хугацааны үнэлгээнд үндэслэн цаашид хэрэгжүүлэх тэргүүлэх асуудлаа тодорхойлж, хамтран ажиллах санал, бодлоо хуваалцлаа.

2025/07/08
Шинэ мэдээОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо
2025/07/08
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
2025/07/08
Шинэ мэдээАзийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.