АНУ-ын өмнөд бүсийн хүн ам шигүү оршин суудаг Техас мужид өнгөрсөн пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө их хэмжээний аадар бороо мужийн төвийн ихэнх нутгаар орсоны улмаас гол мөрөн үерлэж, Техасын Биг Кантри, Кончо Валли, Төв Техас, Кервиль хотуудад их хэмжээний гарз хохирол дагуулаад байна.
Үерийн улмаас нас барсан иргэдийн тоо 81 болж нэмэгдсэн бол 30-40 орчим хүн байгалийн гамшигт үзэгдлийн үеэр сураггүй алга болж, эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч хохирогчдын тоо цаашид нэмэгдэх эрсдэлтэйг орон нутгийн эрх баригчид мэдээллээ.
Нас барсан хүмүүсийн 50 орчим нь насанд хүрэгсэд, үлдсэн нь хүүхдүүд байна. Техасын Гуадалупе голын ай сав газарт байрладаг Мистик христийн шашны охидын зуслан үерт автаж, багш нараас гадна зусланд амарч байсан хүүхдүүд олноороо амь эрсэдсэн.
Хамгийн хүнд нөхцөлд байгаа нь Кервиль хот болоод байна гэдгийг мужийн захирагч мэдээллээ. Тус хотод 68 хүн үерийн улмаас нас барсан бол Трэвис хотод 5, Бөрнет сууринд 3, Кендалл сууринд 2, Том Грийнд 1, Уильямсонд 1 хүн тус тус амь үрэгджээ.
Техасын үерт алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд Америкийн армийн дронуудыг ашиглаж эхэлсэн байна. Мөн хандив цуглуулж байгаа бөгөөд одоогоор Америк хөлбөмбөгийн сан болон Далласын Ковбойчууд, Хьюстоны Техасчууд багууд нийлээд 1.5 сая ам.долларын хандивыг илгээжээ.

2025/07/07
Шинэ мэдээТэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль, Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.
2025/07/07
Шинэ мэдээТуйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна
2025/07/07
Шинэ мэдээТус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.