Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын “Сабо Фронтиэр Сан”-ийн удирдлагуудтай уулзлаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Япон Улсын “Сабо Фронтиэр Сан”-ийн удирдлагууд болон Цукүбагийн их сургуулийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтын зорилго нь тус байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэх, цаашид гамшгийн эрсдэлийн удирдлага, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулахад чиглэсэн юм.

Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян Онцгой байдлын байгууллага Япон Улсын холбогдох байгууллагуудтай олон жилийн турш нягт, үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг онцлоод, байгалийн гамшиг, ослын давтамж өндөртэй Япон Улсын туршлагаас суралцах нь манай орны гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Мөн тус байгууллагын мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж, өргөн хүрээний алба хаагчдад мэдлэг, арга туршлагаа хуваалцах нь цаг үеийн хэрэгцээ шаардлага байгааг онцлон илэрхийллээ.

Япон Улсын “Сабо Фронтиэр Сан”-ийн Судалгааны газрын Нэгдүгээр газрын дэд дарга хатагтай Мики Чиба, Цукүбагийн их сургуулийн Хүрээлэн буй орчны докторын хөтөлбөрийн дарга, доктор профессор Таро Учида тэргүүтэй сургагч багш нар Онцгой байдлын байгууллагын гамшгийн төлөвлөлт, урьдчилан сэргийлэлт хариуцсан алба хаагчдад зориулан сургалт зохион байгуулах талаар танилцуулсан юм.

Тус сургалт нь Улаанбаатар хотод хоёр өдөр үргэлжлэх бөгөөд гамшгийн эрсдэлийн удирдлага, урьдчилан сэргийлэх, сэргээн босгох төлөвлөлт, байгууллага хоорондын харилцан ажиллагааны талаар онол практикийн мэдлэг олгох юм. Сургалтын үр дүнд алба хаагчид цагийн байдлын зураглал боловсруулах, команд штабын дадлага сургуулийн зохион байгуулалтыг сайжруулах зэрэг чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

ОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо

ОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

“Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.