Мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхаарууллаа

A- A A+

Ой, хээрийн түймэр, гол,усны ослын нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн “Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.07.07/ байдлаар 12 аймгийн 26 суманд 42 удаагийн гол, усны ослын тохиолдол бүртгэгдэж, 26 иргэн амь насаа алдсаны 8 нь хүүхэд байна. Онцгой байдлын байгууллагаас гол, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд томоохон гол, нуурын эрэг дагуу завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийг ажиллуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Гол, усны осол нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдэл болоод бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхисон зэрэг нийтлэг шалтгаанаас үүдэж байгаа тул баяр, амралтын өдрүүдэд аялж, зугаалгаар хөдөө, орон нутгийг зорьж байгаа иргэдийг сонор, сэрэмжтэй байж, тухайн газар орныхоо онцлогийг судалж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна” гэлээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.07/ 11:00 цагийн байдлаар 13 ой, хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 217 алба хаагч, 7 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 43 хүн, 6 автомашин буюу нийт 260 хүн, 13 автомашинтайгаар ажиллаж байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал, Дархан-Уул аймгийн Хонгор суманд гарсан нийт 2 ойн түймрийг цурманд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 5, Мандал суманд 4, Хүдэр сум 2 буюу 11 ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Эдгээр түймрийн 8 нь өчигдөр буюу долоодугаар сарын 6-нд бүртгэгдсэн. Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй, галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна” гэлээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медалийг хүртлээ

Тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль,  Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм. 

Өнгөрөгч наймдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг боллоо

Туйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна

Үндэсний болон олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээний уялдаа, зохицуулалтын талаар мэдлэг, туршлагаа солилцлоо

Тус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.