ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газраас ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийг төгсөж, шинээр албанд орсон алба хаагчдад зориулсан ажлын байранд анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр байгууллагын зорилт, үйл ажиллагаа, бодлого, чиглэл, үнэт зүйлс, гал түймэр унтраах үеийн зохион байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, сэтгэлзүй, багаар ажиллах чадвар болоод хууль, журмыг холбогдох мэргэжилтнүүд танилцуулсан юм.

Сургалтаар олж авсан онолын мэдлэгийг бататгах хүрээнд НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангид тактикийн дадлагыг хийж, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүллээ.

2025/07/07
Шинэ мэдээОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо
2025/07/07
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
2025/07/07
Шинэ мэдээАзийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.