Онцгой байдлын байгууллагаас 2025 онд “Алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх” зорилтыг дэвшүүлж, үе шаттайгаар үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд ОБЕГ-ын даргын тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Тус зөвлөлийг ОБЕГ-ын дэд дарга, хуранддаа Ц.Уранчимэг ахалж, бүтцийн нэгжийн холбогдох удирдлага, албан тушаалтнууд багтан ажиллаж байна.

Хуралдаанаар шинээр батлагдсан зөвлөлийн ажиллах журам, алба хаагчдын эрүүл мэндийн үзлэгийн үр дүн, сэтгэлзүйн үнэлгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, дадлага, хууль, стандартын мөрдөлтийн мэдээлэлтэй танилцлаа.

Мөн хуралд танилцуулсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.

2025/07/03
Шинэ мэдээОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо
2025/07/03
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
2025/07/03
Шинэ мэдээАзийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.