Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай аймагт 7 мм, Баянхонгор аймагт 2 мм, Дорнод аймагт 1.4 мм, Дорноговь аймагт 1 мм, Орхон аймагт 1.4 мм, Сүхбаатар аймагт 1 мм, Төв аймагт 2 мм, Хөвсгөл аймагт 0.7 мм, Хэнтий аймагт 0.6 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр +17…+22 градус, Их нууруудын хотгор, Орхон голын сав газар, +22…+27 градус, говийн бүс нутаг, Туул, Хэрлэн голын сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +32…+37 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +32…+34 градус дулаан байна.

Төлөв байдал: 3, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 3, 4-нд нутгийн хойд хэсгээр өдөртөө бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 35 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 07:43 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хааагчдыг очиход иргэн С-ийн “Hyundai Starex” загварын суудлын автомашины хөдөлгүүр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг мод шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн хашаанд 12 м.куб хураалттай банз бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: 

Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан 7Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар сум дахь 36 дугаар анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн алба хаагчид,  орон нутгийн иргэд  нийт 176 хүн, 22 автомашин, 2 мотоциклтой түймрийн голомтод ажиллаж 06. 28-ны өдрийн 16:30 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Шоргоолжны-Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 248 км, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 18:56 цагт /06.28-ны өдрийн 10:59 цагт/ хүлээн авсан. Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Төв аймгийн Онцгой байдлын газрын нийт 46 алба хаагч түймрийн голомтод ажиллаж байна. 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн “2 дугаар багийн “Шайлын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 65 км, Шарын гол сумын төвөөс зүүн урд зүгт 17 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 16:19 цагт хүлээн авсан.  Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Уул уурхайн аврах 09 дүгээр анги,  Шарын гол сумын Засаг дарга М.Мөнхбаяраар ахлуулсан ажилтнууд,  “Шарын гол” ХК, “Бичил уурхай”-н ажилтнууд ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. 

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Тарвагатай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид,  орон нутгийн нийт 13 хүн, 2 автомашин, 3 мотоциклтой  ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Бугант багийн “Жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн “Доргон толгой” гэдэг газар гарсан түймэрт ажилласан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын бүлэг, Орхон аймгийн Онцгой байдлын газрын нийт 35 алба хаагч, 2 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Асгатын Амны Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, Ерөө сумын төвөөс зүүн урд зүгт 275 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/  Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 16:20 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, “Бэрлэг-Майнинг” ХХК, орон нутгийн  нийт 48 хүн, 4 автомашинтай  ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, үүрэг чиглэл өглөө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 21 аймгийн Шуурхай штабтай цахимаар холбогдон мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.

Улсын хэмжээнд 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу завьт эргүүл ажиллаж байна

Мөн 14 аймгийн 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.

ХӨНДӨХ СЭДЭВ: Наадмын урт амралттай зэрэгцсэн аюул “УСНЫ ОСОЛ“

Олон хоногийн амралт эхлэх дөхсөнтэй холбоотойгоор холбогдох албаныхан өдөр бүр шахуу шахуу сэрэмжлүүлэг гаргаж, ард иргэдээ усанд осолдохоос мянгантаа сэрэмжлүүлж байгаа ч тогтож харж, толгойдоо эргэцүүлж байгаа хүн ховор. Үнэн хэрэгтээ усны осол нь хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд ороогүй бол, гол усны ойролцоо бяцхан үрсээ хараа хяналтгүй орхиогүй бол өнөөдөр хэдэн амь бидний дэргэд байх байсныг тааварлашгүй.