Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймагт -7 мм, Баянхонгор аймагт-0,7 мм, Дорнод аймагт -1.3 мм, Дорноговь аймагт -1 мм, Орхон аймагт -0.5 мм, Сүхбаатар аймагт -2.7 мм, Төв аймагт-2 мм, Хөвсгөл аймагт -0.2 мм, Хэнтий аймагт 0.6 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгаар +32…+37 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруунаас секундэд 4-9 метр, +29…+31 градус дулаан байна.
Төлөв байдал: 2-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар, 5-нд Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 7-р сарын 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-4-нд нутгийн хойд хэсгээр өдөртөө бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг тагтан дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 2 өрөө байрны 1.5х2 метрийн хэмжээтэй тагтан дээр дугуй, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 03:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 17х6 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан 7Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар сум дахь 36 дугаар анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд нийт 176 хүн, 22 автомашин, 2 мотоциклтой түймрийн голомтод ажиллаж 06. 28-ны өдрийн 16:30 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Шоргоолжны-Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 248 км, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 18:56 цагт /06.28-ны өдрийн 10:59 цагт/ хүлээн авсан. Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Төв аймгийн Онцгой байдлын газрын нийт 46 алба хаагч түймрийн голомтод ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг, Мандал сум Түнхэл багийн Хан-Хэнтий тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэр “Охид Хүүхэд Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 365 км, Мандал сумаас зүүн урд зүгт 140 км, Түнхэл багаас зүүн хойд зүгт 95 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Архангай аймгийн Онцгой байдлын байдлын газар, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Түнхэл багийн захиргаа болон хувийн хэвшлийн нийт 40 хүн, 2 автомашинтайгаар түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 06.30-ны өдрийн 19:54 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум 3 дугаар багийн “Сонгино-Уул” гэдэг газар Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 13:30 цагт хүлээн авсан. Алтанбулаг сумын Цөх багийн “Худгийн гуу” гэдэг газар гарсан ойн түймэрт ажиллаж байсан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газар, Тужийн нарс тусгай хамгаалалтын газрын орон нутгийн нийт 56 хүн, 6 автомашин, 2 мотоциклтойгоор ойн гал түймрийг унтраахаар ажиллаж 06:30-ны өдрийн 22:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/07/01Шинэ мэдээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 21 аймгийн Шуурхай штабтай цахимаар холбогдон мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.
2025/07/01Шинэ мэдээ
Мөн 14 аймгийн 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
2025/07/01Шинэ мэдээ
Олон хоногийн амралт эхлэх дөхсөнтэй холбоотойгоор холбогдох албаныхан өдөр бүр шахуу шахуу сэрэмжлүүлэг гаргаж, ард иргэдээ усанд осолдохоос мянгантаа сэрэмжлүүлж байгаа ч тогтож харж, толгойдоо эргэцүүлж байгаа хүн ховор. Үнэн хэрэгтээ усны осол нь хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд ороогүй бол, гол усны ойролцоо бяцхан үрсээ хараа хяналтгүй орхиогүй бол өнөөдөр хэдэн амь бидний дэргэд байх байсныг тааварлашгүй.