Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотын Баянзүрх, Налайх дүүргүүдэд 2-3 мм, Булган аймагт 5 мм, Дорнод аймгийн Баян-Уул суманд 0.5 мм, Орхон аймагт 0.5 мм, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 0.2 мм, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 0.1 мм, Алтанбулаг суманд 0.2 мм, Ерөө суманд 4 мм, Хөвсгөл аймагт 2 мм, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 0.2 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр +17…+22 градус, Хангайн нурууны өвөр бэл, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +26…+31 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.
Төлөв байдал: 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 29-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч 30-наас ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +19...+24 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27...+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.
Гал түймэр:
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 11:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 12х6 метрийн хэмжээтэй агааржуулалт, техникийн өрөөнд агааржуулалтын тоног төхөөрөмж шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт автомашины тэвш дээр хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Beiben North Benz ND4250” загварын ачааны автомашины тэвш дээр задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 18:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход хашаанд 3 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд хүлэмж, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 13:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход хашааны 2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 8х20 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 8х10 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 19:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 07:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Сэлэнгэ, Орхон, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн захиргааны болон хувийн хэвшлийнхэн ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн “Урд Агяа тайга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 337 км, сумын төвөөс баруун хойд зүгт 57 км/ “www.firms.modaps.eosdis.nasa.gov” сайтад ойн гал түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.22-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, тус сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 06.27-ны өдрийн 17:00 цагт унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 200 га талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Товхон хан” уулын ар талд "Хоорондын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 134 км, сумын төвөөс баруун зүгт 44 км, Дархан-Уул аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov болон www.Iсс.mn сайтад ойн гал түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.23-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 06.26-ны өдрийн 19:50 цагт түймрийг цурамд оруулан 06.27-ны өдрийн 20:50 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 100 га талбай өртөж шатсан.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн "Жологийн эх духын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 290 км-т, сумын төвөөс хойд зүгт 120 км-т/ www.firms.modaps.eosdis.nasa.gov сайдад ойн гал түймрийн цэг илэрч, ЗХ-ний 303 дугаар ангийн Ми-171 нисдэг тэргээр 06.24-ний өдрийн 14:00 цагт тандалт хийж түймэр гарсан байгааг илрүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Байгаль хамгаалагчд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 06.27-ны өдрийн 12:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 110 га талбай өртөж шатсан.
Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Даваат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, Ерөө сумын төвөөс зүүн урд зүгт 270 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 101 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 22:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Баянгол сум дахь 40 дүгээр анги, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мандал сумын Мэргэжлийн анги, “Спирт бал бурам” ХХК, “УБТЗ” ХНН, “Цант-Орхон” ОНӨААТҮГ, “Түмэндалай” ХХК, “Номголжин” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Ялбаг Асгатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 325 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 270 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 60 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 22:40 цагт /06.25-ны өдрийн 08:01 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Баянгол сум дахь 40 дүгээр анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Өгөөж Хараа” ХХК-ийн ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 12 га талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Шарлан гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, Мандал сумын төвөөс зүүн зүгт 140 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад 06.25-ний өдрийн 06:00 цагт ой, хээрийн гал түймрийн цэг илэрсэн дуудлагыг хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид ой, хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Орос даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ аянга бууж хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 06.25-ны өдрийн 21:30 цагт цурамд оруулсан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Жаргалантын даваа” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 18:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 0236 дугаар салбар, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 06.27-ны өдрийн 15:15 цагт бүрэн унтрааж, Хүдэр сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 5.5 га талбай өртөж шатсан.
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улиатай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс зүүн зүгт 100 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 18:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Хилийн цэргийн 0286 дугаар ангийн 0293 дугаар салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 06.27-ны өдрийн 17:50 цагт бүрэн унтрааж, тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 15 га талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн "Гурван цагаан толгой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 65 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Хилийн цэргийн 0243 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 06.26-ны өдрийн 02:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Нингаа-Эх ” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ аянга буусны улмаас ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 11:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 06.27-ны өдрийн 20:50 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 5 га талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатайн багийн "Сөдтөйн даваа" гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 30 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 06.27-ны өдрийн 08:39 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Хужирын голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 95 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 19:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь 50 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 06.27-ны өдрийн 12:15 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Голомтод унанги, хөвд, хуурайшилт ихтэй байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 3 га талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн "Шоргоолж" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд 228 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх аврах салбар, Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр багийн “Баруун тас” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс баруун хойд зүгт 120 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 13:37 цагт хүлээн авсан. Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр түймрийн голомтод тандалт хийж, 06.27-ны өдрийн 08:57 цагаас 14:45 цаг хүртэл 4 удаагийн нислэг үйлдэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг Төв аймгийн Мөнгөнморьт сумаас тээвэрлэн түймрийн голомтод буулгаж, ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 1 га орчим талбай шатаж байна.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Хар бэлчрийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км, Шарын гол сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байсан бөгөөд мөн өдрийн 20:10 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 0.35 га талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Худгийн гуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км, сумын төвөөс баруун урд зүгт 35 км/ ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 18:31 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Өвөрхангай, Архангай, Орхон, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/06/28Шинэ мэдээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 21 аймгийн Шуурхай штабтай цахимаар холбогдон мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.
2025/06/28Шинэ мэдээ
Мөн 14 аймгийн 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
2025/06/28Шинэ мэдээ
Олон хоногийн амралт эхлэх дөхсөнтэй холбоотойгоор холбогдох албаныхан өдөр бүр шахуу шахуу сэрэмжлүүлэг гаргаж, ард иргэдээ усанд осолдохоос мянгантаа сэрэмжлүүлж байгаа ч тогтож харж, толгойдоо эргэцүүлж байгаа хүн ховор. Үнэн хэрэгтээ усны осол нь хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд ороогүй бол, гол усны ойролцоо бяцхан үрсээ хараа хяналтгүй орхиогүй бол өнөөдөр хэдэн амь бидний дэргэд байх байсныг тааварлашгүй.