Болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, нийслэл, аймгийн Шуурхай штабыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нийслэл, 21 аймгийн Шуурхай штабтай цахим хурал хийж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үүрэг чиглэл өглөө.
Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар нөхцөл байдлын мэдээлэл өгч, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, аймаг, орон нутгийн онцлогт тохируулан эрсдэлийн үнэлгээ хийж, холбогдох арга хэмжээг тухай бүрт хэрэгжүүлэхийг онцолсон юм.
Мөн болзошгүй гамшиг, ослооос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, иргэдэд зориулсан мэдээ, мэдээлэл өргөн хүрээнд зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд ажиллах хүн, хүч, техник хэрэгслийг тодотгож, томилгоожуулахыг даалгалаа.
2025/06/27
Шинэ мэдээОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо
2025/06/27
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
2025/06/27
Шинэ мэдээАзийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.