Парис хотын гудамж талбай үерт автжээ

A- A A+

Парис хотод хэдхэн хоногийн өмнө цельсийн 40 хэмд хүрч халж байжээ. Франц улс даяар 1947 оноос хойш хамгийн халуун өдрүүд энэ сарын 19-ний өдрөөс эхэлсэн. Гэвч энэ сарын 25-ны өдрөөс эхэлж Францын нутаг дэвсгэрт аянга цахилгаантай ширүүн бороо асгарч үер буулаа. Нийслэл Парис хотын гудамж талбай үерт автсан бол цаг агаарын онц ноцтой үзэгдлийн улмаас Францын 57 хотод улбар шар өнгийн түгшүүр зарлалаа.

Пүрэв гарагийн шөнө ганцхан цагт орсон борооны хэмжээ 30-50 мм-т хүрсэн байна. Мөн шуурганы хүч 100 км/цаг байв. Үерийн улмаас Оверн мужид галт тэрэгний бүх хөдөлгөөнийг зогсоосон бол Парисын баруун хойд хэсэг болон Окситаниас Норманди хүртэл нутаг дэвсгэрт галт тэргийн хөдөлгөөнийг зогсоохоор төлөвлөж байна. Иргэний нисэхийн газрын зөвлөснөөр лхагва гарагийн орой 16:00 цагаас 23:30 цагийн хооронд Парисын Орли нисэх буудлын нислэгүүдийг 20 хувиар цөөлсөн байна.

Францын Үндэсний Ассамблейд Ойрхи Дорнод дахь Иран, Израилийн зөрчил мөргөлдөөний талаар сайд нар хэлэлцэж байх үеэр Ассамблейн барилгын дээврээс ус алджээ.
Дуу цахилгаантай аадар борооны үеэр Франц болон хөрш Бельгийн нутаг дэвсгэр даяар ойролцоогоор 39 000 удаа аянга цахилгаан цохисон тухай зарим хэвлэлд мэдээлжээ.

Харамсалтай нь үерийн үеэр хоёр хүн амь насаа алдсан. Майенна хотод 59 настай эрэгтэй аадар борооны үеэр мотоциклтой явж байгаад зам дээр унасан мод мөргөж осолдож амиа алджээ. Францын өөр нэг хотод 12 настай хүү голын усанд сэрүүцэж байхад нь шуурганы үеэр тасарч гол руу унасан мод ирж мөргөсөн байна. Парис хотод мод унаж тасарсан тухай 40 орчим дуудлага ирсэн байна.

Аадар бороо Их Британийн нутаг дэвсгэрт орох төлөвтэй байгааг цаг уурчид анхаарууллаа. Их Британийн зүүн нутагт дуут цахилгаантай бороо орж, үер буух эрсдэлтэйг тус улсын цаг уурын газраас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: eagle.mn

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медалийг хүртлээ

Тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль,  Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм. 

Өнгөрөгч наймдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг боллоо

Туйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна

Үндэсний болон олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээний уялдаа, зохицуулалтын талаар мэдлэг, туршлагаа солилцлоо

Тус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.