Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот /2 мм/ болон, Булган /3 мм/, Дархан-Уул /10.4 мм/,  Завхан /0.2 мм/, Төв /2 мм/, Орхон /1,3 мм/, Өвөрхангай /5.6 мм/, Сүхбаатар /01-04 мм/, Хөвсгөл /4 мм/, Хэнтий /0.2 мм/ аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +21…+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33…+38 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. +30…+32 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +16...+21 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.

Гал түймэр:

Увс аймаг, Цагаанхайрхан сум 4 дүгээр баг /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км Баруунтуруун сумаас баруун зүгт 40 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 17:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 60 дугаар ангийн алба хаагчдыг  очиход иргэн Ц-ийн 15х40 метрийн хэмжээтэй модны үйлдвэрийн байр бүрэн шатаж байсныг ажиллаж тархалтыг зогсоосон.

Ховд аймаг, Жаргалант сум Бичигт баг хураалттай аргал шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ын 30 ширхэг шуудайтай аргал шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Төв аймаг, Эрдэнэ сум Баянтуул багийн “Тэргийн гол” /Хэргийн-Оорц/ гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 212 км, сумын төвөөс баруун хойд зүгт 150 км, Батсүмбэр сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ “www.firms.modaps.eosdis.nasa.gov” болон “www.icc.mn” сайтад ойн гал түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.19-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. 06.26-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан  алба хаагчид,, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд ажиллаж, 11:45 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 285 га талбай өртсөн. 

Хөвсгөл аймаг, Цагааннуур сум 2 дугаар багийн “Урд Агяа тайга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 337 км, сумын төвөөс баруун хойд зүгт 57 км/ “www.firms.modaps.eosdis.nasa.gov” сайтад ойн гал түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.22-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуу нийт 38 хүн ойн түймрийг унтраахаар ажиллаж, 06.26-ны өдрийн 17:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Дорнод аймаг, Баян-Уул сум Өвөр-Эрээн багийн “Тарам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 260 км, сумын төвөөс хойд зүгт 60 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Аврах ангийн анги, Хилийн цэргийн 0275 дугаар анги, Баян-Уул сумын Мэргэжлийн анги, Баяндун сумын Мэргэжлийн ангийнхан нийт 50 хүн, 5 автомашинтайгаар ажиллаж, 06.27-ны өдрийн 04:00 цагт ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, 07:05 цагт бүрэн унтраасан.  Урьдчилсан байдлаар түймрийн урт нь 3 км, өргөн нь 1.2 км байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.