УОК-ын II хурлын тэмдэглэл, 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, нийслэл, аймгийн шуурхай штабыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ОБЕГ-ын даргын тушаалаар Ажиллагааны удирдлагын Шуурхай штабыг байгуулан ажиллаж байна.
Ажиллагааны шуурхай штабын даргаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг ажиллаж, ОБЕГ, НОБГ-ын бүтцийн нэгжийн холбогдох мэргэжилтнүүд, ЭМЯ, ХХААХҮЯ, ЗТЯ, ЦХИХХЯ, ЭХЯ, АҮЭБЯ, ЦЕГ, Ойн газар, ЦУОШГ-ын 40 орчим ажилтан, алба хаагч ажиллаж байна.
Гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай уялдуулан шуурхай арга хэмжээг авч, байгууллага хоорондын уялдаа холбоог ханган ажиллаж байна.
2025/06/26
Шинэ мэдээОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо
2025/06/26
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
2025/06/26
Шинэ мэдээАзийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.