Гал сөнөөгчид дөрөв дэх өдрөө Грекийн Чиос арал дахь ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

A- A A+

Грекийн Чиос арал дээр Ням гарагт гарсан их хэмжээний түймрийн улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. Ням гарагт гурван өөр байршилд түймэр гарсан бол одоогоор түймрийн 5 голомт идэвхтэй байна.

Түймрийн улмаас тариалангийн талбай шатаж, эрчим хүч тасарч, олон арван барилга байгууламж сүйдсэн бөгөөд орон нутгийн эрх баригчид 17 тосгон, сууринг нүүлгэн шилжүүлэхээр мэдэгдэл гарган ажиллаж байгаа бөгөөд түймэрт өртсөн бүс нутгаас олон оршин суугч, жуулчид дүрвэжээ.

Чиос арлын хувьд аялал жуулчлалын ид үе ба өдрийн дундаж температур +30С байгаа бөгөөд долоо хоногийн сүүлчээр улам халах төлөвтэй байна. Түймрийг унтраахаар 14 нисдэг тэрэг, дөрвөн нисэх онгоцоор 400 гаруй гал сөнөөгч арлын зүүн хойд хэсэгт буюу түймрийн голомтод ажиллаж байна.

Түймрийг унтраахад салхи ихтэй байгаа тул унтраах ажиллагаа хүндрэлтэй байгаа аж.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Улсын нөөцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгийн үед шуурхай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ

Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна