Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймгийн Даланзадгад, Сэлэнгэ аймгийн Сайхан, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумдад бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, +30…+32 градус дулаан байна.

Төлөв байдал:  26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +3…+8 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 11:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 10 метр хашаа, 2х1.5 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 15:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 3х7 метрийн хэмжээтэй гарааш, хураалттай 4 ханатай гэр, мотоцикл, задгай өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 18:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр, 5 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум Мандал баг дэлгүүрт эд зүйл  шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 02:11 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 10х12 метрийн хэмжээтэй дэлгүүрийн  лангуу шатаж  байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Төв аймаг, Эрдэнэ сум Баянтуул багийн “Тэргийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 212 км, сумын төвөөс баруун хойд зүгт 150 км, Батсүмбэр сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ “www.firms.modaps.eosdis.nasa.gov” болон “www.icc.mn” сайтад түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.19-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид,Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын нийт 63 хүн, 2 автомашин, 4 морьтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 06.24-ний өдрийн 09:25 цагт цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ Ойн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, 36 дугаар ангий, Сайхан сум дахь 61 дүгээр анги, Хүдэр сум дахь аврах салбарын алба хаагчид, Тужийн нарс байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны газрын ажилтнууд, орон нутгийн иргэд түймрийн баруун урд, баруун, зүүн хойд, баруун хойд хэсэгт 4 бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 

Хөвсгөл аймаг, Цагааннуур сум 2 дугаар багийн “Урд-Агяа тайга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 337 км, сумын төвөөс баруун хойд зүгт 57 км/ “Firms.modaps.eosdis.nasa.gov” сайтад түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.22-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, Байгаль хамгаалагч нар ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулж байна.  

Сэлэнгэ аймаг, Түшиг сум Жаргал мандах багийн "Сандан шовх" гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 8 км, аймгийн төвөөс зүүн зүгт 140 км/  06.23-ны өдрийн 13:30 цагт ойн гал түймэрт тус аймгийн Онцгой байдлын газар,  Түшиг сумын мэргэжлийн ангийнхан. 06.24-ний өдрийн 19:05 цагт цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум Оргих багийн “Товхон хан” уулын ар талд "Хоорондын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 134 км, сумын төвөөс баруун зүгт 44 км, Дархан-Уул аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov болон www.Iсс.mn сайтад ойн гал түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.23-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийн зүүн болон баруун хойд талд унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 
 

Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум Соёо багийн "Жологийн эх духын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 290 км-т, сумын төвөөс хойд зүгт 120 км-т/ irms.modaps.eosdis.nasa.gov сайдад дулааны цэг илэрсэн тул ЗХ-ний 303 дугаар ангийн Ми-171 нисдэг тэргээр  06.24-ний өдрийн 14:00 цагт тандалт хийж түймэр гарсан байгааг илрүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 алба хаагчийг ЗХ-ний 303 дугаар ангийн Ми-171 нисдэг тэргээр  15:25 цагаас 20:04 цаг хүртэл 2 удаа нислэг үйлдэж түймрийн голомтонд буулгаж, ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл: 

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Олон нуурын дунд хөх-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ 06.21-ний өдрийн 16:30 цагийн орчимд салхины хурд 16-22 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 6 ханатай гэр нурсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Д-ийн 6 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг 06.24-ний өдрийн 15:40 цагт  аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Архангай аймаг, Хайрхан сум Могой багийн “Тогоон хадны-Өвөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт  190 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т/ 06.22-ны өдрийн 17:00 цагийн орчимд салхины хурд  12-15 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас  гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Р-ийн 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг 06.24-ний өдрийн 14:25 цагт  аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.