Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +22…+27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32…+37 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, +30…+32 градус дулаан байна.
Төлөв байдал: 22-нд Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +7…+12 градус, өдөртөө +22...+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна.
Гал түймэр:
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд мод шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 13:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байгууллагын сургалтын төвийн хашаанд 1 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн “Тоёота ист” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 15:34 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 15:35 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 16:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4 ханатай гэр, эд зүйлс, 3х4 метрийн хэмжээтэй амбаар, 3 метрийн урттай хашаа тус тус шатаж байсны ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт хашаа, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны 18:32 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 19:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1.5 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 21:23 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 21:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн ариун цэврийн өрөөнд эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 23:57 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 00:10 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн “Гахайтын голын эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км, Шарын гол сумаас зүүн урд зүгт 40 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 18:05 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид, Мандал сумын байгаль хамгаалагчид, “Хандгайн нуур” ХХК, “Буянт царам” ХХК-ийн ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Тэргийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 212 км, сумын төвөөс баруун хойд зүгт 150 км, Батсүмбэр сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ “www.firms.modaps.eosdis.nasa.gov” болон “www.icc.mn” сайтад түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.19-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид хөдөлгөөн үйлдэж, нэмэлтээр Үндэсний аврах бригадын алба хаагчид Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “МИ-171” загварын нисдэг тэргээр түймрийн голомтод очиж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Дундговь аймгийн Өлзийт сумын Дэрт багийн “Хашаатын ханд” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 100 км, сумын төвөөс хойд зүгт 34 км, 45°15'00.0"N 106°19'12.0"E/ 2025.06.20-ны өдрийн 14:37:52 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 14:42 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Өлзийт, Дэрт багийн Засаг дарга нартай утсаар холбогдон тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, тухайн газарт нутагладаг малчнаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Шинэ гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км, сумын төвөөс баруун хойд зүгт 1 км/ 8 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийн эрэг дээр амарч явснаас 1 хүн нь голын усанд живсэн тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 12:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат Ч /9 настай, эрэгтэй/ голын усанд орж байгаад живэхэд нь түүний аав, иргэн Ч /45 настай, эрэгтэй/ аврах гэж голын ус руу ороод живсэн байсан тул уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 14:38 цагт голын усны 3 метрийн гүнээс цогцсыг нь олж гарган, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн. /Тухайн хүүхдийг хамт явсан бусад хүмүүс нь аварч, голын эрэгт эсэн мэнд гаргасан байсан/
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны Шар-Ус багийн ‘’Цагаан тохой’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ 2 хүүхэд “Орхон” голын усанд орж байгаад 1 хүүхэд нь живсэн тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төв, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн Орхонтуул сумын харьяат Э /15 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд бага насны хүүхэд “Туул” голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч А /16 настай, эрэгтэй/ голын усанд орж байгаад живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 15:23 цагт голын усны 3 метрийн гүнээс цогцсыг нь олж гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/06/21Шинэ мэдээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 21 аймгийн Шуурхай штабтай цахимаар холбогдон мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.
2025/06/21Шинэ мэдээ
Мөн 14 аймгийн 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
2025/06/21Шинэ мэдээ
Олон хоногийн амралт эхлэх дөхсөнтэй холбоотойгоор холбогдох албаныхан өдөр бүр шахуу шахуу сэрэмжлүүлэг гаргаж, ард иргэдээ усанд осолдохоос мянгантаа сэрэмжлүүлж байгаа ч тогтож харж, толгойдоо эргэцүүлж байгаа хүн ховор. Үнэн хэрэгтээ усны осол нь хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд ороогүй бол, гол усны ойролцоо бяцхан үрсээ хараа хяналтгүй орхиогүй бол өнөөдөр хэдэн амь бидний дэргэд байх байсныг тааварлашгүй.