Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Өмнөговь, Сүхбаатар аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн өвөр говь болон Халх гол орчмоор, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, өдөртөө +23...+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна.

Гал түймэр: 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 18:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байгууллагын хашаанд ил задгай хог, цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 16х13 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн үүдний хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ын “Great Wall CC2030BE21M” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 22 дугаар хороо Туулын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 02:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг  очиход иргэн М-ийн 14х37 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны 2 дугаар давхарт 40 метр.кв 1 өрөө болон дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 06:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй 5х15 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсгийн 5х10 метрийн хэмжээтэй өрөө, дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: 

Сэлэнгэ аймаг, Мандал сум 1 дүгээр багийн “Гахайтын голын эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км, Шарын гол сумаас зүүн урд зүгт 40 км/  ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 18:05 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид Мандал сумын  байгаль хамгаалагч, орон нутгийн мод бэлтгэлийн “Хандгайн нуур” ХХК, “Буянт царам” ХХК-ийн ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Түймрийн баруун хойд, зүүн хойд хэсэгт хуурай хусан унанги, шар өвс ихтэй шаталга их явагдаж байна. 

Төв аймаг, Эрдэнэ сум Баянтуул багийн “Тэргийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 212 км, сумын төвөөс баруун хойд зүгт 150 км, Батсүмбэр сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ “Firms.modaps.eosdis.nasa.gov”, “icc.mn” сайтад дулааны цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.19-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан алба хаагчид,  Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медалийг хүртлээ

Тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль,  Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм. 

Өнгөрөгч наймдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг боллоо

Туйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна

Үндэсний болон олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээний уялдаа, зохицуулалтын талаар мэдлэг, туршлагаа солилцлоо

Тус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.