Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорнод аймгуудад бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх гол орчмоор дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 17-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч, 18, 19-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус дулаан, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутаг болон Орхон Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.
Гал түймэр:
Баянгол дүүргийн 31 дүгээр хороонд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 05:29 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн орон сууцны байранд тавилга, эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 37 иргэнийг гаргасан.
Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 11:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 3х4 метрийн хэмжээтэй гарааш бүрэн, 2х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 12:54 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчддыг очиход 1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн “Сарлагийн бригад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 138 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 11 км-т, Батсүмбэр сумаас баруун урд зүгт 145 км-т, Улаанбаатар хотоос баруун зүгт 90 км-т/ агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн ажилтнуудыг очиход аккумулятор дахин боловсруулах үйлдвэрийн 10х60 метрийн хэмжээтэй агуулах шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход задгай 0.5 га талбайд шар өвс, эзэнгүй 2 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 20:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.1 га талбайд шар өвс, 6 метр.куб хураалттай банз шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд мод шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 21:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5 метр хашаа, 3 метр.куб банз шатаж байсныг ажиллаж унтраасан.
Булган аймгийн Булган сумын Ачуут багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 21:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн “Задгай”-д /аймгийн төвөөс баруун зүгт 80 км-т, сумын төвд/ малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 04:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4х3 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн "Хатны-Энгэр" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км-т, сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/ суудлын автомашин онхолдож 1 хүн нас барсан байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Приус-30” загварын суудлын автомашин онхолдож иргэн М /27 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул 20:37 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/06/19Шинэ мэдээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 21 аймгийн Шуурхай штабтай цахимаар холбогдон мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.
2025/06/19Шинэ мэдээ
Мөн 14 аймгийн 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
2025/06/19Шинэ мэдээ
Олон хоногийн амралт эхлэх дөхсөнтэй холбоотойгоор холбогдох албаныхан өдөр бүр шахуу шахуу сэрэмжлүүлэг гаргаж, ард иргэдээ усанд осолдохоос мянгантаа сэрэмжлүүлж байгаа ч тогтож харж, толгойдоо эргэцүүлж байгаа хүн ховор. Үнэн хэрэгтээ усны осол нь хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд ороогүй бол, гол усны ойролцоо бяцхан үрсээ хараа хяналтгүй орхиогүй бол өнөөдөр хэдэн амь бидний дэргэд байх байсныг тааварлашгүй.