Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Өдөртөө +20…+22 градус дулаан байна.
Төлөв байдал: 19-нд Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 20, 21-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-нд нутгийн баруун хагаст, 20-ноос нийт нутгаар халж, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +21...+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна.
Гал түймэр:
Дорноговь аймаг, Замын-Үүд сум суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 21.45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Тоёота приус 10“ загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 00:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчддыг очиход иргэн Э-ын хураалгаатай гэрийн эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 00:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ус цаг агаарын аюулт үзэгдэл:
Ховд аймаг, Дуут сум Шивэр багийн " Өлгий даваа" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 30 км, сумын төвөөс урд зүгт 35 км/ 06.17-ны өдөр орсон түр зуурын усархаг борооны улмаас 6 зорчигчтой 2 суудлын автомашин үерийн усанд боогдсон тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Тоёота пробокс” загварын суудлын автомашин, иргэн А-ын “Тоёота приус 20” загварын суудлын автомашин усанд боогдсон байсныг ажиллаж аюулгүй болгосон.
Ховд аймаг, Ховд сум Баянбулаг багийн "Хөх сэрхийн нуруу" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 30 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/ 06.17-ны өдрийн 13:00 цагийн орчим орсон түр зуурын усархаг борооны улмаас 1 өрхийн 600 орчим бог мал үерийн усанд боогдсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 50 орчим бог мал үерийн усанд боогдсон байсныг 1 цаг ажиллаж аюулгүй газарт гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/06/18Шинэ мэдээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 21 аймгийн Шуурхай штабтай цахимаар холбогдон мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.
2025/06/18Шинэ мэдээ
Мөн 14 аймгийн 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
2025/06/18Шинэ мэдээ
Олон хоногийн амралт эхлэх дөхсөнтэй холбоотойгоор холбогдох албаныхан өдөр бүр шахуу шахуу сэрэмжлүүлэг гаргаж, ард иргэдээ усанд осолдохоос мянгантаа сэрэмжлүүлж байгаа ч тогтож харж, толгойдоо эргэцүүлж байгаа хүн ховор. Үнэн хэрэгтээ усны осол нь хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд ороогүй бол, гол усны ойролцоо бяцхан үрсээ хараа хяналтгүй орхиогүй бол өнөөдөр хэдэн амь бидний дэргэд байх байсныг тааварлашгүй.