Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +30…+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 17,18-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +17...+22 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө +7..+12 градус, өдөртөө +22...+27 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 20-ноос нийт нутгаар хална.

Гал түймэр:

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 11:39 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 12:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 5 ханатай гэр, 3х4, 2х2 метрийн хэмжээтэй 2 амбаар, 6 метр хашаа тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 12:32 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 5 метр хашаа, 2х4 метрийн хэмжээтэй чингэлэг доторх эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 13:14 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн 8х10 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн 3х3 метрийн хэмжээтэй үүдний өрөөний дээвэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд цахилгаан дамжуулах кабель утас шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 14:21 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход дулааны шугамын гүүрэн доогуур цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт тоног төхөөрөмж, хурааллтай мод, хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Хулд сумын Улаан жирэм багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 16:06 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 6х4, 2х3, 2х1.5 метрийн хэмжээтэй 3 амбаар, 4 ханатай, 5 ханатай залгаа 2 гэр,  28 метр урт хашаа, иргэн М-ийн “Королла” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 16:07 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 17:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчддыг очиход эзэнгүй хашааны 0.5 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Налайх дүүргийн 5 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 19:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х4 метрийн хэмжээтэй хог шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 6x8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багтт 4 айлын нийтийн байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 03:09 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 23 дугаар анги, “МАК-Евро цемент" ХХК-ийн үйлдвэрийн дэргэдэх Гал унтраах хэсгийн алба хаагчдыг очиход 4 айлын нийтийн байрны дээврийн хэсэг, орох, гарах хонгил шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /40 настай, эрэгтэй/ угаартсан байсныг тус сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 03:42 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход агааржуулагч төхөөрөмж 2 ширхэг, 2х4 метрийн хэмжээтэй сэндвичин барилга шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Хөх давааны- Энгэр” гэдэг газар /дүүргээс зүүн хойд зүгт 3 км-т/ 2 хүн Туул голыг явган гаталж яваад 1 хүн нь живсэн тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 16:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У /35 настай, эрэгтэй/ нь Туул голын усанд живсэн байсныг 3 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж 17:05 цагт цогцсыг гаргаж  тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багт /аймгийн төвөөс хойд зүгт 180 км-т, сумын төвд/ 06.14-ний өдрийн 16:00 цагийн орчим бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 03:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 60 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь хамтран 06.15-ны өдрийн 04:00 цагаас эхлэн Э /10 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09:30 цагт Чулуут хороололд иргэн Х-гийн гэрт байсныг эсэн мэнд олсон.

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Даваат гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 72 км-т/ амралтын газар амарч байсан иргэн Э нь 06.14-ний өдрийн 22:00 цагт амралтын газраас явган гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 08:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын аврах салбарын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхэн “Даваат-Өргөө” амралтын газар амарч байсан Орхон аймгийн харьяат иргэн Э /20 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Даваат” гэдэг газраас зохион байгуулж 20:25 цагт тус сумын Майнт багийн “Баянтолгойн булаг” гэдэг газар /алга болсон газраас урд зүгт 30 км/-аас эсэн мэнд олсон.  

Цас шаварт суусан: Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн "Хунхуйн-Үзүүр" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 131 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "Ланд крузер-300" загварын автомашин /2 том хүн, 1 хүүхэд/ шаварт суусан байсныг ажиллаж 23:38 цагт татан гаргасан.    

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, үүрэг чиглэл өглөө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 21 аймгийн Шуурхай штабтай цахимаар холбогдон мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.

Улсын хэмжээнд 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу завьт эргүүл ажиллаж байна

Мөн 14 аймгийн 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.

ХӨНДӨХ СЭДЭВ: Наадмын урт амралттай зэрэгцсэн аюул “УСНЫ ОСОЛ“

Олон хоногийн амралт эхлэх дөхсөнтэй холбоотойгоор холбогдох албаныхан өдөр бүр шахуу шахуу сэрэмжлүүлэг гаргаж, ард иргэдээ усанд осолдохоос мянгантаа сэрэмжлүүлж байгаа ч тогтож харж, толгойдоо эргэцүүлж байгаа хүн ховор. Үнэн хэрэгтээ усны осол нь хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд ороогүй бол, гол усны ойролцоо бяцхан үрсээ хараа хяналтгүй орхиогүй бол өнөөдөр хэдэн амь бидний дэргэд байх байсныг тааварлашгүй.