Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон, Увс, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:   Үүлшинэ, бага зэргийн бороо орно, салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +16…+18 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 15-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар, 16-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.

Гал түймэр:

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт цахилгаан хэрэгсэл шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй ариун цэврийн өрөөнд автомат угаалгын машин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны "Зүрх" уулын энгэрт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 14:57 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход зуслангийн хашаанд 1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 15:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн байрны зочны өрөөнд буйдан, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Баян-Улааны хаялга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 181 км-т, Баяннуур сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т, Дашинчилэн сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 15:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн 20x8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 19:27 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 22:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн "Азарга-Уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урагш 300 км-т, сумын төвөөс баруун урагш 50 км-т/ firms.modaps.eosdis.nasa.gov сайтад 06.12-ны өдрийн 09:58 цагт  дулааны цэг илэрсэн мэдээллийг мөн өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулж 06.13-ны өдрийн 06:00 цагт бүрэн унтрааж Ташгай багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 5100 га хээрийн талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ