Канадын түймрийн утаа Америк, Европ тивийн улсуудад тархаж агаарын чанар мууджээ

A- A A+

Канад улсад жил бүрийн өдийд түймрийн улирал эхэлдэг. Гэхдээ энэ зун өмнөх жилүүдтэй харьцуулахад түймрийн улирал эрт эхэлсэн. Тавдугаар сар гэхэд л улс даяар 160 ойн түймэр идэвхтэй асаж байжээ.

Өнөөдрийн байдлаар Канадад 227 ойн түймэр идэвхтэй асаж байна. Эдгээрийн 20 орчим Онтарио мужид бүртгэгджээ. Түймэр одоогоор нийт 3.1 сая га талбайг шатаасан. Түймрийн үеэр ой хээрийн бүсэд байдаг жижиг тосгон суурингуудад зуу зуун барилга байшин шатжээ.

Иргэдийг түймрийн аюултай бүсээс нэн даруй нүүлгэн шилжүүлэх ажлыг орон нутгийн эрх баригчид хэрэгжүүлж байна. Одоогоор 30 000 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн. Иргэдийг уулархаг ойн бүсээс нүүлгэн шилжүүлэхийн тулд цэргийн онгоцуудыг ашиглаж байна.

Үүнээс гадна түймрийн утаа Канадын төдийгүй Амерк, Европ тивийн орнууд хүрч агаарын чанарыг муутгаж байна. Түймрийн утаа хүний эрүүл мэндэд хортой хэмжээнд хүрснийг сэрэмжлүүлжээ.

Онтарио мужийн нутагт асаж байгаа түймрийн утаа бүс нутгийг бүрхжээ. Тус мужийн хамгийн их хүн оршин суудаг зүүн хэсэгт олон тооны түймэр асаж, өтгөн хар утаа тархаад байна. Уугуул иргэдийн оршин суудаг алслагдсан бүсэд өтгөн шигүү ургасан ой мод галд автсан. Энэ хэсэгт 156,346 га ой мод түймэрт өртөөд байна.

Түүнчлэн Альберта, Саскатчеван, Манитоба мужуудад иргэдийг албадан нүүлгэн шилжүүлэх ажлыг хамгийн өргөн хүрээнд хэрэгжүүлж байна. Одоогоор түймрийн улмаас хоёр хүн нас баржээ. Түүнчлэн түймрийн хүрээ Бритиш Колумбиа, Куэбэк, Ньюфаундлэнд, Лабрадор зэрэг мужид тархжээ. Манитоба, Саскачеван мужуудад түймрийн улмаас онц байдал зарласан байна.

Даваа гарагт Херкулес цэргийн онгоцоор 3000 оршин суугчтай тосгоны иргэдийн гуравны нэгийг нь нүүлгэн шилжүүлжээ.

Канадын Ерөнхий сайд Марк Карни Х цахим сүлжээнд бид Канадын ард иргэдийг аюулгүй байлгах бүх боломжийг ашиглаж, алба хаагчдыг дайчлан ажиллаж байгаа гэж мэдэгдсэн. Мөн түймэртэй тэмцэх ажилд армийн цэргүүдийг дайчилж эхэлсэн байна. 

Эх сурвалж: eagle.mn 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.