Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Увс, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор сэрүүсэж +11…+16 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Эг-Үүр голын хөндийгөөр +16..+21 градус, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, +24…+26 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 06:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын "Prius Alpha" загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо оюутны дотуур байрны өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 06:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 1 дүгээр давхрын өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 110 иргэнийг гаргасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Согоот баг орон сууцны байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 01:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Т-ийн 2 өрөө байранд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 23 иргэнийг гаргасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 02:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 20 метр урт хашаа, 380 вольтын хүчдэлийн цахилгааны тулгуур багана шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Их-Алт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км-т, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т Ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан 36 дугаар анги, аврах анги, Баянгол сум дахь 40 дүгээр анги, Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын байгаль орчны байцаагч, орон нутгийн иргэд ойн гал түймрийг бүрэн унтраах ажлыг зохион байгуулан 06.09-ний өдрийн 14:14 цагт цурамд оруулж, цэвэрлэгээ хийн бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймаг, Цагаан-Үүр сум Үүр багийн “Хустын давааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 223 км-т, сумын төвөөс хойд зүгт 55 км-т/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 18:19 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагч Э.Сайнбаяраар ахлуулсан мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулж түймрийн хойд хэсгийн тархалтыг зогсоон, зүүн урд талд ажиллаж байна.
Булган аймаг, Сэлэнгэ сум Сангалтай багийн "Хандгайтын зүүн тарвагатай " гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 390 км-т, сумын төвөөс зүүн зүгт 260 км-т/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 18:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь 50 дугаар анги, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 0281 дүгээр салбарын алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 06.09-ний өдрийн 13:40 цагт цурамд оруулж, өнжмөл өвс, унанги ихтэй хэсэгт цэвэрлэгээ хийн бүрэн унтраахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/06/10Шинэ мэдээ
ҮБХИС-ийн 95, ДХИС-ийн 91 дэх удаагийн төгсөлтийн ажиллагаа өнөөдөр /2025.06.21/ Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо.
2025/06/10Шинэ мэдээ
Цаашлаад цаг уурын гурван сарын урьдчилсан таамаг ч түгшүүр төрүүлж байгаа ба энэ зун нийтдээ дундажаас өндөр температуртай байх өндөр магадлалтай гэнэ.
2025/06/10Шинэ мэдээ
Мексик улсад хар салхины улирал энэ жил зургаадугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд “Эрик” нь Мексикийг дайрах эхний хар салхи болж байна.