Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Дорнод, Өмнөговь, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12, 13-нд баруун, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.

Гал түймэр:

Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн задгайд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 181 км, ангийн байрлалаас зүүн зүгт 30 км/ дэлгүүрээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 10:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 20х20 хэмжээтэй хүнсний дэлгүүрийн агуулахын шалны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 11:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход ногооны 1.5 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 14:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилга дотор хураалгаатай мод, шилэн хөвөн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд хаягдал дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 16:21 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 0.2 га талбайд өнжмөл шар өвс, 20-30 ширхэг автомашины хаягдал дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.       

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг  06.08-ны өдрийн 17:03 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 3х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.     

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд гал гарч шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 1х1 метрийн хэмжтэй талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Нумтын-Ам” гэдэг газрын хойд энгэрт өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 17:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.2 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.     

Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 19:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.           

Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Их-Алт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км-т, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой хэлтэс, Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Баянгол сум дахь 40 дүгээр анги, Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчид, Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны байцаагч, орон нутгийн иргэд түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багийн "Хандгайтын зүүн тарвагатай " гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 390 км, сумын төвөөс зүүн зүгт 260 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 18:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 0281 дугаар салбарын алба хаагчид, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр 2 дугаар багийн “Хустын давааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 223 км, сумын төвөөс хойд зүгт 55 км/ ойн гал түймэр гарсан тухай  дуудлагыг 06.08-ны өдрийн 18:19 цагт хүлээн авсан. Цагаан-Үүр сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчаар ахлуулсан 25 хүн, 25 морьтойгоор 19:30 цагт түймрийн голомтруу хөдөлгөөн үйлдсэн. 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн "Баруун сэнстэй" гэдэг газар гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км,  сумын төвөөс чанх хойд зүгт 22 км/ аянга буусны улмаас ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 19:16 цагт хүлээн авсан. Түймрийн голомтод Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Ерөө сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Байгаль орчны хамгаалагчид унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа

ҮБХИС-ийн 95, ДХИС-ийн 91 дэх удаагийн төгсөлтийн ажиллагаа өнөөдөр /2025.06.21/ Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо.

Японд хэт халсны улмаас 4 хүн нас барж, улс даяар сэрэмжлүүлэг гаргалаа

Цаашлаад цаг уурын гурван сарын урьдчилсан таамаг ч түгшүүр төрүүлж байгаа ба энэ зун нийтдээ дундажаас өндөр температуртай байх өндөр магадлалтай гэнэ.

Эрик хар салхины улмаас Мексикт хоёр хүн амь насаа алджээ

Мексик улсад хар салхины улирал энэ жил зургаадугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд “Эрик” нь Мексикийг дайрах эхний хар салхи болж байна.