Канадад гарсан гал түймэр тус улсын түүхэнд байгаагүй хохирлыг дагуулжээ

A- A A+

Канадын Манитоба мужийн 17 мянга орчим хүнийг хурдацтай тархаж байгаа түймрийн аюулаас сэргийлэн нүүлгэн шилжүүлжээ.

Гал сөнөөгчид галын тархалтыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд нисэх хүчний онгоц, нисдэг тэргүүдийг ашиглаж байгаа аж. Ирэх өдрүүдэд халуун, хуурай цаг агаартай байна.

 Гал түймрээс үүссэн өтгөн утаа Канад болон Америкийн газар нутгаар тархжээ. Саскачеван болон Манитоба мужууд дараагийн сар хүртэл онц байдал зарлаж, гал түймэртэй тэмцэхэд олон улсын дэмжлэг хүссэн. Саскачеван мужид бямба гарагийн байдлаар 17 түймэр гарсны найм нь хяналтад ороогүй гэж бүртгэгджээ.

''Канадын Олон агентлаг хамтарсан ойн түймэртэй тэмцэх төв’’-ийн мэдээлснээр нөхцөл байдлыг туйлын аюултай гэж тодорхойлжээ. Саскачевын ерөнхий сайд Скотт Мо бямба гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хуурай цаг агаар үргэлжилбэл нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн тоо 8000-10000 хүртэл нэмэгдэх боломжтойг сануулжээ.

Мөн тэрбээр "Ирэх 4-7 хоног маш аюул нэмэгдэх эрсдэлтэй тул зориудаар бороо оруулах хэрэгтэй" гэв. Альберта болон Бритиш Колумбын ихэнх хэсэгт ч мөн гал түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.  Манитоба хотын Флин Флон хотод 5000 гаруй хүн амьдардаг боловч одоо зөвхөн гал сөнөөгчид болон туслах ажилчид үлдээд байгаа юм.

 Манитоба мужийн түймрийн нөхцөл байдалд дурдсанаар, нийт 25 идэвхтэй түймэр бүртгэгдсэнээс 11 нь хяналтаас гараад байна. Энэ долоо хоногт гал түймрийн утаа Америкийн нэгдсэн улсын 22 сая иргэнийг агаарын чанарын эрсдэлтэй байдалд оруулжээ. Миннесота мужийн хойд хэсгийн оршин суугчдад утаа нь "эрүүл мэндэд хортой" түвшинд хүрсэн гэх анхааруулга ирэх даваа гараг хүртэл үргэлжилнэ.

Канад улс түүхэндээ хамгийн их ой, хээрийн түймэртэй нүүр тулсан буюу 17.2 сая га газар шатжээ. Гал түймэр Канадаас гадна дэлхийн олон оронд үүсээд буй. Тэр дундаа цаг уурын өөрчлөлт нь гал түймэр гарах таатай нөхцөлийг бүрдүүлж байна гэж Нэгдсэн үндэсний байгууллагаас мэдээлэв. Хэт халалт удаан үргэлжилснээр халуун агаар хөрс болон ургамлын чийгийг улам ихээр ууршуулж, гал гарах, тархах таатай орчныг бүрдүүлдэг ажээ.

Эх сурвалж: gogo.mn 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хот доторх эрэн хайх, аврах багийн үйл ажиллагааны баазтай танилцлаа

Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн гадаад ангилал, баталгаажуулалтад хамрагдахын тулд үндэсний хэмжээний зохицуулалт, байгууллалтын бүтэц, сургалт, дадлага, логистик, стандарт ажиллагааны журам болон өөрийн үнэлгээний үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай юм. 

Эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх, ноён Винстон Чаныг хүлээн авч уулзлаа.

Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

Тус хуралд Азийн улс орнуудын эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, шинжлэх ухаан, технологид суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэж байна.