Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймгийн Хатгал, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Завхан аймгийн Тэс сумдад бага зэргийн цас, Увс аймгийн Баруунтуруун суманд мөндөр, Дархан аймгийн, Шарын гол, Орхон аймгийн Баян-Өндөр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Дорноговь аймгийн Сайншанд суманд бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа,
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +8...+13 градус, Алтайн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +12...+17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +12…+14 градус дулаан байна.
Төлөв байдал: 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо орно. Салхи 6-р сарын 01-нд нутгийн зарим газраар, 02, 03-нд тал хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 05-р сарын 31-нд нутгийн хойд хэсгээр, 06-р сарын 01-нээс нутгийн зүүн хагаст сэрүүхэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна.
Гал түймэр:
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн "Дөхмийн хөндий" гэдэг газар /аймгийн зүүн урд зүгт 75 км, сумын төвөөс урд зүгт 35 км/ нүүрсний уурхайд нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчид очиж, сумын Мэргэжлийн анги, тус уурхайн ажилтнууд, орон нутгийн иргэд, нүүрс олборлолтын уурхайн гадна 40.000 тонн ил нүүрс шатаж байгааг унтраахаар ажиллаж, 60 метрийн өргөнтэй, 1.5 км урттай зогоон татаж, ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлж, уурхайн инженерт хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11:50 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход, ил задгай 1 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 13:41 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр, хураалттай 4 ханатай гэр, 5 метр хашаа тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 15:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллан унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:21 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ү-гийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт барилгын материалын дэлгүүрийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 15:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 8х6 хэмжээтэй барилгын материалын агуулахын гадна хана шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн байшингийн 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр хэсэг, иргэн О-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн зүүн хэсэг хайрагдаж, 4х6 метрийн хэмжээтэй амбаар, 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 20 метр хашаа тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 3 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 17:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 17:29 цагт ангиас гарч, 3 км замыг 9 минутад туулан 17:38 цагт хаягт очиход, 2х6 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:14 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 6x7 метрийн хэмжээтэй тоосгон байшингийн дотор хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 18:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 18:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 21:15 цагт хүлээн авч Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ланз багийн "Ланз" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 2.5км-т, сумын төвөөс баруун зүгт 40км-т/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 02:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн эзэмшлийн "prius-20" загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар багт гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 03:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5х6 метрийн хэмжээтэй гараашны дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 03:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар, 1х1 метрийн хэмжээтэй нойл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 05.21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Бодончийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 360 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 05.26-ны өдрийн 12:32 цагт firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn сайтад дулааны цэг илэрсэн тухай мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас хүлээн авсан. Үндэсний аврах бригад, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн Залуу Үүрийн Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 303 км, сумын төвөөс хойд зүгт 130 км, Тариалан сумын төвөөс баруун хойд зүгт 220 км, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт 150 км/ firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn сайдад дулааны цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 05.26-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 05.29-ний өдрийн 18:05 цагт түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Итэм нэмэхийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 385 км, сумын төвөөс зүүн урд зүгт 150 км/ firms.modaps.eosdis.nasa.gov сайдад дулааны цэг илэрч, Зэвсэгт хүчний “Ми 171” нисдэг тэрэгтээр тандалтын нислэг үйлдэж ойн түймэр гарсан байгааг 05.26-ны өдрийн 19:50 цагт илрүүлсэн. Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, Төв аймгийн Эрдэнэ сум, Батсүмбэр сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 05.29-ний өдрийн 08:56 цагт ойн түймрийг цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Минжийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 430 км, Ерөө сумаас баруун урд зүгт 230 км/ ой, хээрийн гал түймэр гарч байсныг Зэвсэгт хүчний “Ми 171” нисдэг тэргээр 05.26-ны өдрийн 19:50 цагт нислэг үйлдэж илрүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газар, мөн газрын 36, 40, 61 дүгээр анги, Улсын нөөцийн 05 дугаар ангийн алба хаагчид ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/05/30
Шинэ мэдээАлба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, 14:22 цагт бүрэн унтраалаа.
2025/05/30
Шинэ мэдээГамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан “Их жанжин Д.Сүхбаатарын танхим”-д эхэллээ.
2025/05/30
Шинэ мэдээТус үзлэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдснаас хойш хийж байгаа анхных бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох зорилготой юм.