Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Завхан, Увс, Хөвсгөл аймагт бороо орсон. Увс аймгийн Баруунтуруун суманд цас орсон. Увс, Завхан аймгийн зарим сумдад 9-21 м/сек хүчтэй шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи  нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  Агаарын температур баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +6...+11 градус, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +13...+18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр +24...+29 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +30...+35 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод:  Үүлшинэ, оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө +24…+26 градус дулаан, оройдоо эрс сэрүүснэ.

Төлөв байдал: 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо орно. 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд нутгийн зарим газраар, 6-р сарын 01-нд Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 29-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20…+25 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хороо “Энгэр шанд”-ын 2 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 09:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 10 метр урт хашаа, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо орон сууцны байрны цахилгаан дамжуулах кабель утас шатаж байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчлыг  очиход тухайн байрны 6 дугаар давхраас, 13 дугаар давхар хүртэл цахилгааны утас шатаж байсныг  ажиллаж унтраасан.  Утаажилтын бүсээс 85  иргэнийг гаргасан.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 10 дүгээр багийн "Ялалт" хорооллын 35 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр, 2х3 хэмжээтэй 2 амбаар, 4х15 метрийн хэмжээтэй малын саравч, 25 метр урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум Баяншанд багийн "Задгай"-д модон тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагчдыг  очиход ашиглахаа больсон модон тулгуур /шон/ шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 05.21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, аймгийн Онцгой байдлын газар, Мандал сум дахь 19 дүгээр анги, Сүхбаатар сум дахь 36 дугаар анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, 40, 05 дугаар ангийн алба хаагчид, Ерөө, Мандал сумын Мэргэжлийн ангийнхан, Байгал орчны газар, Мандал сумын эмнэлгийн ажилчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.23-ны өдрийн 07:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.  

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр 2 дугаар баг “Хэвэнгийн тасархай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд  зүгт 303 км, сумын хойд зүгт 130 км/ 05.26-ны өдрийн 12:45 цагт firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn сайдад дулааны цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сум дахь 46 дугаар анги, Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн тусгай хамгаалалттай газрын Байгаль хамгаалагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байнна. Түймрийн голомтонд салхи ихтэй, хөвд, унанги ихтэй байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг "Буурлын даваа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, Ерөө сумаас баруун урд зүгт 150 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 65 км орчим/-д гал түймрийн дулааны цэг 05.26-ны өдрийн 02:43 цагт firms.modaps.eosdis.nasa.gov сайтад илэрсэн дулааны цэгийг мөн өдрийн 10:25 цагт Зэвсэгт хүчний "Ми 171" нисдэг тэргээр тандалт хийж илрүүлсэн. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, д/х Э.Мөнхбаатараар ахлуулсан  Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Аймгийн Байгаль орчны газраас Байгаль орчны улсын хяналтын байцаагч, Дархан-Уу, Орхон аймгийн Онцгой байдлын газрын  нийт 75 хүн, 7 автомашинтай ажиллаж, 05.27-ны өдрийн 06:40 цагт црманд оруулсан бөгөөд цурамыг цэвэрлэж байна.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Минжийн даваа” гэдэг газар /төв аймгийн төвөөс хойд зүгт 420 км-т, Мандал сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т/Ой, хээрийн түймэр гарч байсныг 19:50 цагт Зэвсэгт хүчний “Ми 171” нисдэг тэрэгтээр нислэг үйлдэж илрүүлсэн. Тус түймрийн голомт руу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар гарсан ойн түймрийг унтрааж байгаа бүлгээс 20 албан хаагчийг Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр 05.27-ны өдрийн 12:00 тээвэрлэн хүргэж, ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. 

Булган аймаг, Сэлэнгэ сум Сэлэнгэбүрэн багийн "Баян голын даваа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, ангийн байрлалаас зүүн хойд зүгт 20 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг  05.27-ны өдрийн 18:54 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онгцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Н.Хишигдоржийн ахлуулсан  нийт 98 хүн, 14 автомашинтайгаар ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гал түймрийг бүрэн унтраалаа

Алба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, 14:22 цагт бүрэн унтраалаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан эхэллээ

Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан “Их жанжин Д.Сүхбаатарын танхим”-д эхэллээ.

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

Тус үзлэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдснаас хойш хийж байгаа анхных бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох зорилготой юм.