Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Өвөрхангай аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагас болон өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6…+11 градус, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндйигөөр +21…+26 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүл багасна, бороо орохгүй, салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 24-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.

Гал түймэр:

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 13:19 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 3х2 метрийн хэмжээтэй хог   шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 13:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход түрээслэгч иргэн Г-гийн 12х13 метрийн хэмжээтэй байшингийн баруун хойд хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 15:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 8 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 18:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 3х3 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Увс аймгийн Давст сумын Торхилог багийн “Боом” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 37 км-т/ шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 20:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь эрэн хайх, аврах бүлэг, Хилийн цэргийн 0245, 0246 дугаар салбарын алба хаагчид, Давст сумын Мэргэжлийн ангийнхан очиход 0.5 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд агуулахын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5х5 метрийн хэмжээтэй агуулахын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт сэндвичин барилга шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 01:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 21х9 метрийн хэмжээтэй барилгын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам багт Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-гийн  6х9 метрийн хэмжээтэй байшин, 5х8 метрийн хэмжээтэй өргөтгөлийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км-т, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км-т, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км орчим-д/ firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 05.21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь ОБХ-ын даргаар ахлуулсан 19 дүгээр анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, 36 дугаар ангийн алба хаагчид гал түймрийг унтраахаар ажиллаж байна. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ