Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Баянхонгор, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +9…+14 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +22...+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-11 метр. өдөртөө +13…+15 градус дулаан байна.
Төлөв байдал: 14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 14, 17-нд нутгийн зарим газраар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-наас нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +19…+24 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.
Гал түймэр:
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 11:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 метр урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Нугын нуур” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т, ангийн байрлалаас баруун зүгт 7 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 12:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Свифт” загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 12:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн “Ар булаг”-ийн зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56, 58 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд их хэмжээний цаасан хайрцаг шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 16:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хураасан цаасан хайрцаг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 20:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 10х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 23:56 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х15 хэмжээтэй 2 давхар башингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт тавилга шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 00:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн байранд буйдан шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны 02:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 04.29-ний өдрийн 10:40 цагт гал ойн гал түймрийн цэг илэрсэн. Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Булган аймгийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн "Ар шүрэн" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 45 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур сум, орон нутгийн иргэд ажиллаж 05.11-ний өдрийн 16:10 цагт түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/05/13Шинэ мэдээ
ҮБХИС-ийн 95, ДХИС-ийн 91 дэх удаагийн төгсөлтийн ажиллагаа өнөөдөр /2025.06.21/ Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо.
2025/05/13Шинэ мэдээ
Цаашлаад цаг уурын гурван сарын урьдчилсан таамаг ч түгшүүр төрүүлж байгаа ба энэ зун нийтдээ дундажаас өндөр температуртай байх өндөр магадлалтай гэнэ.
2025/05/13Шинэ мэдээ
Мексик улсад хар салхины улирал энэ жил зургаадугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд “Эрик” нь Мексикийг дайрах эхний хар салхи болж байна.