Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Тэс, Архангай аймгийн Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумдын нутгаар бороо орсон.  Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +13…+18 градус, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр +16... +21 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28...+33 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +20…+22 градус дулаан байна. Оройдоо сэрүүснэ.

Төлөв байдал: 13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар,14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 13,15-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна.

Гал түймэр:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Цагаан чулуут” 5 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4 ханатай гэр эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 3 дугаар хороонд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 14:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 30 метр.кв хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 14:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 2х2 метрийн хэмжээтэй зоорины дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянгол ам задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн хашаанд 0.1 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн 8х5 метрийн хэмжээтэй мансардтай байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 15:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.7 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 15:41 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход С-ийн 5 ханатай гэр эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Манхан багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 10х8 метрийн хэмжээтэй дүнзэн байшин, эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Амгалан өртөөний урд талд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2 га орчим газар шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 19:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн эзэмшлийн “AD” загварын автомашин, иргэн Г-гийн эзэмшлийн “Corolla” загварын автомашин, иргэн М-ийн эзэмшлийн 5 ханатай гэр тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 04.29-ний өдрийн 10:40 цагт гал ойн гал түймрийн цэг илэрсэн. Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн "Ар шүрэн" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 45 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 05.11-ний өдрийн 16:10 цагт түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон 3 дугаар баг "Бэрхийн давааны ар" гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 33 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.08-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Норовлин, Дадал, Хэрлэн, Батноров, Баян-Уул сумдын Мэргэжлийн анги, орон нутгийн сайн дурын "Хан-Уул", “Баянгол" нөхөрлөл, Дадал сумын "Онон-Балж" байгалийн цогцолбор газар, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 05.11-ний өдрийн 21:40 цагт түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 14 км, өргөн 19 км, нийт 26600 га талбай, 1 малын саравч өртсөн.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багийн “Төмөртэй” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 168 км, сумын төвөөс баруун урд зүгт 15 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 14:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, “Төмөртэйн” төмрийн хүдрийн уурхай, Монголын Төмөр замын /хувийн/ ажилтнууд, Тариа бригадын иргэд, Хүдэр сумын Мэргэжлийн ангийнхан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 05.11-ний өдрийн 18:57 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 104 га талбай өртсөн.

Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн “Доод-Өл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.11-ний өдрийн 11:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 1.5 га талбай өртсөн.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Богд сумын Богд сумын төвөөс Баруун урд зүгт 27 км-т, /Баянговь сумын төвөөс Хойд зүгт 32 км, Баянговь сумын төвөөс Хойд зүгт 32 км, Жинст сумын төвөөс Урд зүгт 44 км /-т 2025.05.11-ний өдрийн 20:51:33 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн ООГХ-ээс 21:22 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг даргаас тодруулахад Богд сумын төвийн “Хориулт” 6 дугаар багийн нутагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй, мөн Буянт 5 дугаар багийн Засаг дарга болон ойр нутагладаг 3 өрхөөс тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ