Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн нийт нутгаар цас, Дорнод аймгийн Халхгол, Хөвсгөл аймгийн Галт суманд бороо орсон.

Өнөөдөр: Нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +10…+15 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +17…+19 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 11-нд Алтайн уулархаг нутгаар, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +25…+30 градус, бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 12-13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Гал түймэр:

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагч очиход жалганд 0.2 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 5 хантай гэрийн дотор хэсэг, эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.1 га орчим газар өнжмөл шар өвс, 10 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд чацарганын мод шатаж байна гэсэн дуудлагыг 10:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 4 га газар өнжмөл шөр өвс, 2500 ширхэг чацарганын мод, 10 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.1 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн хашаанд хураалгаатай өнжмөл шар өвс, шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 16:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн хашаанд 1.5 га газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 18:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.2 га орчим газар өнжмөл шар өвс, 20 орчим мод шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд самбар шатаж байна гэсэн дуудлагыг 20:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход хашаанд цахилгааны 3 ширхэг хянах самбар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 21:00 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х5 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар ус багийн Гурт хорооллын задгайд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км, ангийн байрлалаас баруун урд зүгт 60 км/ айлын хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 19:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 700 гаруй боодлын өвс /3тн/ шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 20:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6х10 метрийн хэмжээтэй малын өвөлжөө, 50 ширхэг боодлын өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороонд машин шатаж байна гэсэн дуудлагыг 22:31 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн "verna" загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 04.29-ний өдрийн 10:40 цагт гал түймрийн цэг илэрсэн. Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллага, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн "Ар шүрэн" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 45 км/ ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Онцгой байдлын байгууллагын 301 алба хаагч, 29 автомашин, орон нутгаас 44 иргэн, 6 автомашин, нийт 345 хүн, 35 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон 3 дугаар баг "Бэрхийн давааны ар" гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 33 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бэрх тосгон дахь 42 дугаар анги, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь 53 дугаар анги, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд, "Дадал Онон балж" байгалийн цогцолбор газар, Дадал сумын БОУБайцаагчид, Батноров сумын Байгаль хамгаалагч, мэргэжлийн ангийнхан, орон нутгийн сайн дурын "Хан-Уул", "Баянгол" нөхөрлөл ойн түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Сумын төвөөс Баруун хойд зүгт 109 км-т /Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс Зүүн хойд зүгт 76 км, Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс Баруун зүгт 79 км/-т 2025.05.08-ний өдрийн 22:23:18 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн ООГХ-ээс 22:30 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Тамгын дарга, Хилийн цэргийн 0287 дугаар ангийн I-р заставын ерөнхий эргүүл, II-р заставын жижүүр нараас утсаар холбогдон тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ