Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудад бороо, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар үүл багасна. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3...-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар тунадас орохгүй. Салхи 11-нд Алтайн уулархаг нутгаар, 12-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 09-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -0…-5 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +25…+30 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна. 12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Гал түймэр:
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 07:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х12 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 10 бог мал өртөж шатсан.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 12:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 5 ханатай гэр, 2.4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн “ГАЗ-М21” загварын суудлын автомашин, 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багт агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход 30 ширхэг төмөр хаалга, 60 ширхэг модон хаалга шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 3.5х4 метрийн хэмжээтэй гарааш шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн 4х6 метрийн хэмжээтэй ажилчдын байр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 16:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшин, хураалттай 5 ханатай гэр бүрэн, 5х6 метрийн хэмжээтэй байшингийн урд хэсэг хайрагдсан байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 17:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 5 ханатай хоёр гэр, иргэн Б-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, иргэн Б-гийн “Subaru Forester” загварын суудлын автомашин, 7х7 метрийн хэмжээтэй байшин, 4 ханатай гэр, 15 метр хашаа, суудлын автомашин тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд дэлгүүрээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 03:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 167 метр.кв хэмжээтэй хүнсний дэлгүүрт ундааны хөргөгч болон таазны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 05:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х4 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 04.29-ний өдрийн 10:40 цагт гал түймрийн цэг илэрсэн. Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллага, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн "Ар шүрэн" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 45 км/ ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэрийн ажилчид, орон нутгийн иргэд, ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Хонгорын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 14 км, сумын төвөөс баруун урд зүгт 11 км/ Өмнөговь аймгийн Ханхонгор сумаас Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин осолдож 1 хүн автомашины дугуйнд дарагдсан гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 01:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Toyota Land Cruiser” загварын суудлын автомашин осолдож иргэн Б /27 настай, эрэгтэй/ дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/05/08Шинэ мэдээ
Энэ үеэр Монгол улсын хил орчмын гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээллийг оролцогчдод танилцуулсан юм. Тус уулзалтад 9 орны 30 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.
2025/05/08Хоногийн мэдээ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/05/08Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Норовлин суманд тавдугаар сарын 08-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.13/ 08:00 цагт бүрэн унтраалаа.