Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор +6…+11 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +22...+27 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +18…+23 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, өдөртөө бага зэргийн бороо орно, салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр. +14…+16 градус дулаан байна.
Төлөв байдал: 08-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 08-нд говь, тал, хээрийн нутгаар, 11-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 09-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +12...+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +24…+29 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
Гал түймэр:
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар багийн “Сонин хангай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 44 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 44 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 10:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн ”Хай люкс” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо “Баянголын-Ам”-ны “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 дүгээр ангийн алба хаагчдыг очиход хашаанд 7 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 12:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн хашаанд 0.1 га талбайн шар өвс, Б-гийн хашаанд 1.5 га талбайн шар өвс, М-ийн хашаанд 0.4 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 23 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Зүрх” ууланд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 12:47 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 3х2 метрийн хэмжээтэй модны хаягдал үртэс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 13:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 8х17 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 15:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн хашааны 0.7 га талбайд шар өвс шатсаны улмаас 8 метр урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа барилгын 1 дүгээр давхарт хураасан хөөсөнцөр, шал шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны “Эмээлт”-ийн “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 16:36 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн хашааны 1.2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 19:18 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 19:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 19:24 цагт ангиас гарч 5.5 км зам туулан 19:31 цагт очиход иргэн А-гийн 5 метр урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвай багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн “Hijet” загварын автомашинд шуудайтай аргал, хайрцагтай хувцас шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 01:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн хашаанд 0.2 га талбайн шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Ногоон дэнж” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 18 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км-т/ хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 04:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход ой модонд хог овоолж байгаад шатаасан байсныг унтраахаар ажиллаж байна.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 04.29-ний өдрийн 10:40 цагт гал түймрийн цэг илэрсэн. Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллаа, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн "Ар шүрэн" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 45 км/ ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэрийн ажилчид, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны 8 дугаар багийн “Булган-Уул” гэдэг газар / Бэрх тосгоноос баруун урд зүгт 20 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, 47.625148, 110.981448/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь 42 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 12:04 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 12 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/05/07Шинэ мэдээ
Тус эрдэм шинжилгээний бага хуралд улс, орны аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийж байгаа их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд, судлаачид, ахисан түвшний суралцагчид болон Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцох боломжтой.
2025/05/07Шинэ мэдээ
Урьдчилсан байдлаар түймэрт 26562.9 га талбай өртсөн байна.
2025/05/07Шинэ мэдээ
Энэ үеэр Монгол улсын хил орчмын гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээллийг оролцогчдод танилцуулсан юм. Тус уулзалтад 9 орны 30 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.