Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Төв аймгуудад бороо, Архангай, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл цас орж, цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд говийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Агаарын температур өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0...+2 градус, өдөртөө сэрүүсэж +13…+15 градус дулаан байна.
Төлөв байдал: 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 07-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 6-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар, 7-нд нутгийн зарим газраар, 08-нд тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16…+21 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна.
Гал түймэр:
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 10:42 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 5 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 08:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход дэлгүүр дотор эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход барилгын талбай дээр хураалттай барилгын материал шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 87 иргэн /48 том хүн, 39 хүүхэд/-ийг гаргасан.
Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 09:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 0.32 га талбайд шар өвс, 9 ширхэг хураалттай шонгийн мод шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 10:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн хашаанд 0.01 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 11:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 0.7 га талбайд шар өвс, 1 метр урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 11:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход барилгын материалын хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 11:42 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн яндангийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн “Гурамсан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 180 км, Сайхан сумын төвөөс баруун зүгт 20 км/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 6 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Батноров сумын Бэрх тосгон дахь 42 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 4х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 6х6 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 41 иргэн /24 том хүн, 17 хүүхэд/-ийг гаргасан.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 16:36 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Булган сумын Далт багийн “Хөх-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 400 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км/ Дэрс шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6х8 метрийн хэмжээтэй талбайд дэрс, малын бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 18:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 13 иргэн /9 том хүн, 4 хүүхэд/-ийг гаргасан.
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Бэлхийн эцсийн задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 19:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.003 га орчим талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 20:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн К-гийн хураалттай 25 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 22:23 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 04.29-ний өдрийн 10:40 цагт гал түймрийн цэг илэрсэн. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагч, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллага, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 7 км урт, 5 км өргөн талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн "Ар шүрэн" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 45 км/ ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, аймгийн Байгаль орчны газар, Сэлэнгэ бүсийн сум дундын ойн анги, Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэр, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн “Еншүү” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 60 км, сумын төвөөс зүүн зүгт 80 км/ хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 05.04-ний өдрийн 11:12 цагт хүлээн авсан. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Бүдүүн Ухаа” уурхайн ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 12:43 цагт цурамд оруулан, 14:05 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2.5 га талбай өртөж шатсан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Бөөрийн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 213 км, сумын төвөөс хойд зүгт 7 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.04-ний өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 15:45 цагт цурамд оруулан, 16:03 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 4.5 га талбай өртөж шатсан.
Ой, хээрийн түймэр: Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 10:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн болон 10 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34, 74 дүгээр анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26, 29 дүгээр анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 12:02 цагт цурамд оруулж, 21:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 15 га талбай өртөж шатсан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн “Халзан бүргэдээ” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/ Тариат сумын төвөөс Мөрөн багийн чиглэлд зорчиж явсан 10 зорчигчтой 3 автомашин төөрсөн гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 12:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход 4 автомашинтай 12 иргэн төөрсөн байдалтай байсныг сумын төвөөс зүүн зүгт 45 км зайд “Тасгал” гэдэг газраас 13:24 цагт эсэн мэнд олж, иргэдийг төв автозам руу оруулсан.
Цас шаварт суусан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уран дөш баг, “Дэлгэрмөрөн” голд автомашин живж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Д-гийн “Lexus LX-470” загварын суудлын автомашин “Дэлгэрмөрөн” голын усанд живж байсныг ажиллаж татан гаргасан.
Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Цагаан даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км, сумын төвөөс урд зүгт 10 км/ Увс, Завхан аймгуудаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 32 зорчигчтой 7 автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход 32 зорчигчтой /24 том хүн, 8 хүүхэд/ 7 автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Урантолгой багийн “Хүрэн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс зүүн урд зүгт 8 км/ Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн автозамыг 2 ачааны автомашин хөндөлсөж зогссоны улмаас 2 чиглэлийн урсгалыг хаасан гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагч Цэнхэр сумаас Төвшрүүлэх сум хүртэлх автозам дагуу цасанд суусан нийт 210 зорчигчтой /174 том хүн, 36 хүүхэд/ 33 автомашин, 2 автобусыг ажиллаж татан гаргасан.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн “Данзантын тал” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/ бага оврын ачааны автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Хужирт сумаас Зүүнбаян-Улаан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ц-гийн “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин цасанд сууж хөдөлгөөн үйлдэх боломжгүй байсан тул автомашиныг үлдээж, 2 иргэнийг авч сумын төвд хүргэж өгсөн.
Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Мандал толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 35 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/ 64 зорчигчтой 16 автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход нийт 64 зорчигчтой /42 том хүн, 22 хүүхэд/ 16 автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Тамир” хорооллын “Цагаан гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд зүгт 3 км/ автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 21:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн “Toyota Probox” загварын 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Нарийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/ Булган сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 17 зорчигчтой 3 автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 20:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж 2 автомашиныг татан гаргаж, 17 зорчигчийг аймгийн төвд хүргэсэн.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн “Жамбалын тал” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 90 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 05.04-ний өдрийн 22:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Toyota Prius-20” загварын 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг зорчигчдыг тээвэрлэн сумын төвд хүргэж, автомашиныг үлдээсэн.
Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн “Хүрэн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 35 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/ 47 зорчигчтой 11 автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 23:15 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж татан гаргасан.
Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Цагаан даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км/ Цахир сумаас аймгийн төвийн чиглэлд зорчиж явсан 5 зорчигчтой яаралтай түргэн тусламжийн автомашин Цагаан даваа руу гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж 5 зорчигчтой /4 том хүн, 1 хүүхэд/ суудлын автомашин, цасанд суусан байсныг татан гаргасан.
Өвөрхангай аймгийн Уянга сумын Өвөрт багийн “Мухар тээл” гэдэг газар Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан 5 зорчигчтой суудлын автомашин 05.04-ний өдрийн 17:00 цагийн орчим гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.04-ний өдрийн 22:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход М-ийн “Toyota Prius” загварын суудлын автомашин цасан суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Хүрмийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд 8 км/ Арвайхээр сумаас Уянга сумын чиглэлд зорчиж явсан 15 зорчигчтой автобус 05.04-ний өдрийн 20:00 цагийн орчим гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг мөн өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Э-гийн “Hyundai County” загварын 15 зорчигчтой /7 хүүхэд, 8 том хүн/ бага оврын автобус, иргэн А-гийн “Toyota Prius” загварын 5 зорчигчтой /4 том хүн, 1 хүүхэд/ суудлын автомашин, иргэн Ч-гийн “Volkswagen Touareg” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Хөх сүм багийн “Асгат түрүү” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км, сумын төвөөс зүүн урд зүгт 17 км/ Цэнхэр сумаас Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн чиглэлд зорчиж явсан 28 зорчигчтой 6 автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 00:25 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж татан гаргасан.
Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Доод Ар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 57 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ 15 зорчигчтой 3 автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 01:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15 зорчигч /9 том хүн, 6 хүүхэд/-ийг сумын төвд хүргэсэн.
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Цас, нойтон цас: Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх баг, “Солонготын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 224 км, Их-Уул сумаас урд зүгт 43 км, Тосонцэнгэл сумаас зүүн урд зүгт 86 км/ 05.03-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас “Солонготын даваа” автомашин зорчих боломжгүй болсон тухай дуудлагыг 05.04-ний өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь 39 дүгээр ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Завхан АЗЗА ТӨХК-ийн ажилтнуудыг очиход Завхан аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 54 зорчигчтой 10 автомашиныг Их-Уул сумын чиглэлд, 42 зорчигчтой 8 автомашиныг Улаанбаатар хотын чиглэлд тус тус буцааж, мөн 130 метр автозамын цасыг цэвэрлэж нийт 6 цаг 25 минут ажиллан 20:10 цагт “Завхан АЗЗА” ТӨХК-д хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/05/05Шинэ мэдээ
Энэ үеэр Монгол улсын хил орчмын гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээллийг оролцогчдод танилцуулсан юм. Тус уулзалтад 9 орны 30 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.
2025/05/05Хоногийн мэдээ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/05/05Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Норовлин суманд тавдугаар сарын 08-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.13/ 08:00 цагт бүрэн унтраалаа.