Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Завхан, Өмнөговь аймгуудад бороо, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говийн бүс нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +5…+10 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6…-8 градус, бусад хэсгээр -2...-4 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.
Төлөв байдал: 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 03-нд Алтайн салбар уулсаар, 04-нд нутгийн зарим газраар, 05-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 03-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +13…+18 градус, бусад нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна.
Гал түймэр:
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 13:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.1 га орчим талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Баян багт зөөврийн сууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х4 метрийн хэмжээтэй зөөврийн сууц шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 11:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор эд хогшил, дээврийн хэсэг, 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаарын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 13:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны гадна 100 орчим метр зурвас шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багт нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 15:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 1х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 8 метр урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 16:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 3х6 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ны өдрийн 17:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 3 метр урт хашаа, овоолсон шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнх багт чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Р-ийн 1х2 метрийн хэмжээтэй чингэлэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 23:02 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 23:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 4х6 метрийн хэмжээтэй цайны газар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 03:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн “Ар булаг” гэдэг газар өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 04:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 10x15 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 04.29-ний өдрийн 10:40 цагт гал түймрийн цэг илэрсэн. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мандал сумын Мэргэжлийн ангийн болон аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн "Ар шүрэн" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 45 км/ ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, сумын Мэргэжлийн ангийн болон орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн “Дунд даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 112 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур, Түшиг сумын Мэргэжлийн анги, “Тариа” бригад, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.01-ний өдрийн 09:12 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг гал түймэрт 2 гэр, 10 өвөлжөө, 1 трактор өртөж шатсан. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 7064 га талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Моностой багийн “Хоёр даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 89 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 11:41 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зүүнбүрэн, Хушаат сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.01-ний өдрийн 23:15 цагт цурамд оруулан, 05.02-ны өдрийн 06:35 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 2 гэр, 3 өвөлжөө, 1 ковш өртөж шатсан. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 1897 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/05/02Шинэ мэдээ
Тус эрдэм шинжилгээний бага хуралд улс, орны аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийж байгаа их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд, судлаачид, ахисан түвшний суралцагчид болон Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцох боломжтой.
2025/05/02Шинэ мэдээ
Урьдчилсан байдлаар түймэрт 26562.9 га талбай өртсөн байна.
2025/05/02Шинэ мэдээ
Энэ үеэр Монгол улсын хил орчмын гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээллийг оролцогчдод танилцуулсан юм. Тус уулзалтад 9 орны 30 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.