Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагааннуур, Завхан аймгийн Тосонцэгэл, Хүдэр, Нөмрөг сумдын нутгаар бороо орсон. Дорнод аймгийн Чулуунхороот, Гурванзагал, Дашбалбар, Баяндун, Хэрлэн сумдын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9…+14 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +25…+30 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +12…+14 градус дулаан байна.

Төлөв байдал: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байна.

Хур тунадас: 28-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29,30-нд Хангайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 05 дугаар сарын 01-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд нутгийн төв хэсгээр, 05-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 29-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн салбар уулсаар, 05 дугаар сарын 01-нд говийн бүс нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус дулаан, өдөртөө +10...+15 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 05 дугаар сарын 01-нд нутгийн өмнөд хэсгээр дулаан байна.

Гал түймэр: 

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багийн “Цемент шохой” Төрийн өмчит хувьцаат компани /аймгийн төвөөс баруун зүгт 163 км, ангийн байрлалаас урд зүгт 3 км/ харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 09:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй сендвичин харуулын байр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн “Баянжаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс 150 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь ЭХАБ-ийн алба хаагчдыг очиход 7х8 метрийн хэмжээтэй модон байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07:44 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11:15 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12:48 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18, 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход махны үйлдвэрийн хашаанд "FAV-G5" загварын том оврын ачааны автомашины чиргүүлд 15000 ширхэг цаасан хайрцаг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 13:24 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багт хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:38 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход нийт 5 айлын хашаанд 3 га орчим өнжмөл шар өвс, 1х2 хэмжээтэй модон жорлон шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 13:43 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн эзэмшлийн 6 метр хашаа, 4:3 метрийн хэмжээтэй модон жорлон шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодой амны задгайд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 14:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.3 га орчим газрын өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 1.4 га талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:57 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 1.5 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд малын өтөг, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 15:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн өвөлжөөний хажууд 0.8 га орчим газарт малын өтөг, бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багт байшингийн гадна хөөсөн фасад шатаж байна гэсэн дуудлагыг 16:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход 11х11 хэмжээтэй байшингийн гадна хөөсөн фасад шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн 4х3 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 0.1 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 17:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн эзэмшлийн 3х3 метрийн хэмжээтэй модон амбаар, 3х4 метрийн хэмжээтэй малын саравч, 70 боодол өвс, 4х6 метрийн хэмжээтэй модон байшин, хураалттай байсан 5 ханатай гэр, иргэн О-гийн эзэмшлийн 4 ханатай гэр тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 18:21 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 22:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр, иргэн Л-ийн 5 ханатай гэр, Toyota Prius-20 загварын автомашин, иргэн Г-гийн 5 ханатай гэр, "Subaru forester" загварын автомашины мотор хэсэг тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дээд гурван-Эвэртэй” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км, ангийн байрлалаас зүүн зүгт 40 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 19:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь 50, 20 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ажиллан 04.27-ны өдрийн 06:15 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 9.4 га талбай өртөж шатсан.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Баруун ширээт оргилд Ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газар, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Богдхан уулын Дархан цаазат газар, УСУГ-ын ажилтнууд, “One life” клубийн гишүүд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 23:10 цагт цурамд оруулан, 04.29-ний өдрийн 10:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 7 га орчим талбай өртөж шатсан.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтын 04.29-ний өдрийн 10:40 цагт мэдээгээр гал түймрийн цэг илэрсэн дуудлагыг хүлээн авсан. Сэлэнгэ аймаг Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Байгаль орчны Улсын хяналтын газар, Мод боловсруулах үйлдвэр, "Хан Хэнтий" УТХГ-аас ажилтнууд унтраахаар ажиллаж байна.

Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт 2 дугаар баг “Галын ар” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 165 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Норовлин, Баян-Овоо сумын мэргэжлийн анги, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ажиллан 20.00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 15 км, өргөн 6 км, нийт 9000 га талбай шатсан, иргэн Б-гийн 5 ханатай гэр, малын 20 метр хашаа өртсөн.     

Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн “Дунд даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 112 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд, Түшиг сумын Мэргэжлийн анги, “Тариа” бригадын иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 8.85 км, өргөн 6.85 км урттай. 

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Моностой багийн “Хоёр даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 89 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн мэдээллийг 04.28-ны өдрийн 11:41 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зүүнбүрэн, Хушаат сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 04.30-ны өдрийн 04:00 цагт түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дүрс нарс” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 168 км, Сайхан сумаас зүүн зүгт 35 км, Номгон багаас чанх урд зүгт 20 км/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 11:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 61 дүгээр анги, Сайхан сумын мэргэжлийн анги, Номгон багийн иргэд, Дархан-Уул аймгийн УБТЗ-ын Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын алба хаагчид ажиллан 16:30 цагт ой, хээрийн түймрийг бүрэн унтрааж, багийн даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 0.5 га талбай шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ