Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр +13…+18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +25…+30 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
Төлөв байдал: 29-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус дулаан, өдөртөө +13...+18 градус дулаан байна. 26, 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.
Гал түймэр:
Сэлэнгэ аймаг, Сайхан сум Номгон багийн “Халзан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 127 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 11:12 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход улсын дугаартай ”ND-452” загварын зүтгүүрийн чиргүүлийн 6 ширхэг дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянхонгор аймаг, Баянхонгор сум Есөнбулаг баг амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 3х2 хэмжээтэй түлшний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймаг, Баян-Уул сумын Бэрх баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 03:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Булган аймаг, Хангал сум Сөрт багийн "Дээд гурван- Эвэртэй" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, ангийн байрлалаас зүүн зүгт 40 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 19:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 04.27-ны өдрийн 06:15 цагт цурманд оруулсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 20 га ойн талбай шатсан.
Булган аймаг, Орхон сум Ар булаг багийн “Ар булаг”-ийн даваа гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 35 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 14 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 23:06 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргахр ахалсан мэргэжлийн ангийнхан орон нутгийн иргэд ажиллаж 23:30 цагт цурманд оруулсан бөгөөд 04.28-ны өдрийнг 00:35 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 0.2 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/04/28
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2025/04/28
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2025/04/28
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ