Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар аймгийн нутгийн зарим хэсгээр цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар дулаарч Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +9…+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө дулаарч +13…+15 градус дулаан байна.
Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар 26-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13…+18 градус, бусад нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 27, 28-нд ихэнх нутгаар дулаарна.Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар 26-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13…+18 градус, бусад нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 27, 28-нд ихэнх нутгаар дулаарна.
Гал түймэр:
Багануур дүүргийн 5 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "Chakman" загварын 60 тонн автомашинд 5 куб.метр хог шатаж шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат 1 дүгээр баг “Хужиртайн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 215 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/ малын саравч, малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 08:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход 50х70 метрийн хэмжээтэй малын саравч, малын бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан багт гал гарч байна гэсэн дуудлагыг 09:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход угаалгын машин шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргасан.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчдыг очиход хашаанд 4 га орчим өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчддыг очиход иргэн Ц-гийн 5, 8 ханатай гэр, “Sonata” загварын суудлын автомашин, “Mustang” загварын мотоцикл, “Daihatsu Terios” загварын суудлын автомашин, 15 метр хашаа тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд шар өвс байна гэсэн дуудлагыг 11:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн хашаанд 1 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 4х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Д-гийн хашаанд 0.7 га орчим газар өнжмөл шар өвс, хураалттай мод шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд шар өвс байна гэсэн дуудлагыг 14:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн хашаанд 0.2 га газар өнжмөл шар өвс, 40 тонны чингэлэгт цаасан хайрцгууд шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд шар өвс байна гэсэн дуудлагыг 15:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.7 га хашаанд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт автобус шатаж байна гэсэн дуудлагыг 15:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход өнжмөл шар өвс, агуулах, автобус тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 17:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х12 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй ариун цэврийн өрөөний дотор хэсэг бүрэн, зүүн талын гадна фасад шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/04/24
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2025/04/24
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2025/04/24
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ