Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Ховд, Архангай, Баянхонгор аймгуудын нутгаар 5-10 м/с, зарим үед 18-21 м/с шороон шуурга шуурч, Улаанбаатар хот, Төв, Орхон аймгуудын нутгаар цас орсон. Дорнод, Сэлэнгэ аймгийн Баянгол, Сайхан сумдын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур ихэнх нутгаар хүйтэрч өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…+4 градус, Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -5...-7 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 24, 26-нд тал, хээрийн нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хагаст дулаарах боловч, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1…-4 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 27-ноос ихэнх нутгаар дулаарна.

Гал түймэр:

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 13:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус ангийн 4 га талбайд шар шатаж байсныг минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал Бураан-Эхэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 418 км, сумын төвөөс хойд зүгт 18 км/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 15:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 38 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэдийг очиход иргэн Х-гийн 10х15 метрийн хэмжээтэй болон 20х20 метрийн хэмжээтэй малын 2 хашаа бүрэн, 80х100 метрийн хэмжээтэй бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 11:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Тахилтын-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км, сумын төвөөс баруун зүгт 18 км/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ний өдрийн 14:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 6 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 15:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 10х12 метрийн хэмжээтэй цайны газар дотор хураалттай барилгын материал шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 15:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход жалганд ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 17:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг 3х3 метрийн хэмжээтэй 2 амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 22:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 22 иргэн /15 том хүн, 7 хүүхэд/ гаргасан.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 23:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн хашаанд 5 ханатай гэр бүрэн, улсын дугааргүй сууцны зориулалтаар тохижуулсан автобусны дотор хэсэг, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 23:40 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны үүдний хэсэгт цахилгаан хуваарилах самбар, агааржуулалтын хоолойнд хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 23:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход ил задгай хог шатаж шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 01:53 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 04:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг цахилгааны утас болон 1 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: 

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Шоргоолж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 168 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 15:36 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 18:17 цагт цурамд оруулан, 04.22-ны өдрийн 10:10 цагт бүрэн унтрааж, сумын ойн инженерт хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 6 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ