Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад цас орж бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Температур: Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +2…+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +9…+11 градус дулаан байна.
Төлөв байдал: 22-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Увс нуурын хотгор, Халх голын сав газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 24, 25-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо байшин дотор гал гарч байна гэсэн дуудлагыг 07:46 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, эзэн нь тодорхойгүй 5х6 метрийн хэмжээтэй байшингийн балгас дотор хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12:03 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход, “УАЗ 3962” загварын бага багтаамжийн автомашин шатаж байсныг ажиллан унтраасан.
Сэлэнгэ аймаг, Мандал сум Баянхангай амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 13:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Г-ийн эзэмшлийн 6х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 23:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Т-ын 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хэнтий аймаг, Дархан сум Шажин 3 дугаар баг “Багабулаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 115 км, сумын төвөөс зүүн 50 км, Бор-Өндөр сумын төвөөс зүүн зүгт 30 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 16:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Бор-Өндөр суман дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр анги, мөн сумын Мэргэжлийн ангийнхан, ухайн орон нутгийн иргэд ажиллаж, бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 133 га талбай өртөж шатсан. /урт 1.9 км, өргөн 700 метр/
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/04/21
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2025/04/21
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2025/04/21
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ