Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймагт бороо, хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө тал хээрийн нутгаар, өдөртөө Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +1…+6 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр +6…+11 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө сэрүүсэж -2…-4 градус, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 19-нд ихэнх нутгаар дулаан байх боловч бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2... +7 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1…-4 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна.

Гал түймэр: 

Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 17:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 16:49 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход байгууллагын хашаанд 11х13 метрийн хэмжээтэй ухсан нүхэнд хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 11:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн хашаанд болон ил задгай нийт 0.15 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын 1 дүгээр багт хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 11:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 55 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Toyota Chaser” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 3 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4х6 метрийн хэмжээтэй байшингийн 2х4 метрийн хэмжээтэй үүдний амбаар, 5 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн хашаанд 0.05 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 18:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 2х2 метрийн хэмжээтэй жорлон, 2 метр хашаа, 0.05 га талбайд шар өвс, иргэн Ө-гийн 4х6 метрийн хэмжээтэй хүлэмжийн баруун хэсэг, 2 метр хашаа тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 19:46 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Гацууртын ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км, Мандал сумаас зуун урд зүгт 30 км/  ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Ноён-Уул” Хан хэнтий тусгай хамгаалалттай газар, “Бороо-Гоулд” ХХК, аж ахуй нэгж, байгууллагын ажилтнууд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 04.16-ны өдрийн 12:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 1842 га талбай өртөж шатсан.

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд шар өвс шатаж уулын мод руу тархаж ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, дүүргийн Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ажиллаж ойн гал түймрийг 04.16-ны 16:45 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 12 га талбай өртөж шатсан.

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Хандгайт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 40 км, сумын төвөөс баруун зүгт 110 км/ ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 20 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл: 

Газар хөдлөлт: Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн “Буурал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс зүүн урд зүгт 33 км/ 04.16-ны өдрийн 17:24:00 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 17:46 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улирлын буюу зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

дулааны улиралд гэнэтийн үер усны аюул тохиолдох, гол мөрний усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Тухайн орон нутгийн онцлогт тохируулан гамшгаас хамгаалах аймгийн болон албаны төлөвлөгөөг боловсрууллаа

Сургалт, дадлагад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 70 гаруй алба хаагч хамрагдаж, харилцан туршлага мэдээлэл солилцсон юм. 

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутагт дунджаас 1.1-4.9 градусаар дулаан, хур тунадас Дорнодын ихэнх, Увс, Ховд, Завхан, Өвөрхангай, Хэнтийн зарим сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу, бусад нутагт дунджаас бага орсон байна.

51-263581