Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +4…+9 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна, өдөртөө сэрүүсэж +10…+12 градус дулаан байна.
Төлөв байдал: 17-нд нутгийн баруун өмнөд хэгсээр, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно. Салхи: 15,18-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 16, 20-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн баруун хагаст, 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Агаарын температур 14, 15-нд ихэнх нутгаар дулаанхан байх боловч 16-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна.
Гал түймэр:
Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 11:52 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход Д-гийн хашаанд шар өвс, 3 метрийн урттай хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 11:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 4х7 хэмжээтэй байшин, 0.7 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 12:19 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.2 га талбайн шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 13:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй айлын 5х4 метрийн хэмжээтэй гарааш шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Жаргалант сумын Булаг багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 13:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 35 метрийн урттай хашаа, 3 м3 хураалттай түлшний мод, 2x3 метрийн хэмжээтэй 2 амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 14:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн хашаанд хураасан 1.5 тонн өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 14:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход Х-гийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 5 ханатай гэр, түлшний мод, 10 метр урттай хашаа, 4 га талбайн шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 16:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 3х4 хэмжээтэй амбаар, 0.9 га шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн “Салбартын гол” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 175 км-т, сумын төвөөс урд зүгт 6 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 19:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь 76 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 8.5х4.5 метрийн хэмжээтэй байшин, 5х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр)-ын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 19:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 10х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 12х15 метрийн хэмжээтэй байшин, 2х3 метрийн хэмжээтэй 2 саравч, хураалттай 3000 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 20:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, 4 метр хашаа, 10х11 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 02:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-гийн “Приус-30” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Гацууртын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км, Мандал сумаас зуун урд зүгт 30 км/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Сайхан сум дахь 61 дүгээр анги, Сүхбаатар сум дахь 36 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Түнхэл багийн байгаль хамгаалагчид, орон нутгийн иргэд ой, хээрийн түймрийг унтраахаар тус тус ажиллаж 04.15-ны өдрийн 16:00 цагт цурманд оруулсан.
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Уулын гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 50 км, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/ ойн түймэр гарсан гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар ангийн алба хаагчид, Бугат сумын Засаг даргаар ахлуулсан ажилчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж 04.15-ны өдрийн 18:40 цагт унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 15 га талбай шатсан.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Дошинтын-Их” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 221 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь 73 дугаар анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, Цэцэрлэг сумын мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж, 04.15-ны өдрийн 14:15 цагт унтраасан. Уг гал түймэрт 1650 га талбай өртөж шатсан.
Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд шар өвс шатаж уулын мод руу тархаж ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, 35 дугаар анги, мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги, Аврах ангийн алба хаагчид, Баянзүрх Эко тохижилт үйлчилгээний газрын ажилчид, 33 дугаар хорооны иргэд, “Оправт” авто клубынхэн ойн түймрийг унтраахаар ажиллаж 04.15-ны өдрийн 14:47 цагт цурманд оруулсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 12 га талбай өртөж шатсан.
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Харуулын нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км, сумын төвөөс баруун зүгт 180 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах анги, Халхгол суман дахь 62 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж, 04.15-ны өдрийн 16:30 цагт унтраасан. Уг гал түймэрт 1600 га талбай өртөж шатсан.
Дорнод аймгийн Чулуунхороот сум (Эрээнцав)-ын Цагаанчулуут багийн "Хүйтэн булаг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 04.16-ны өдрийн 00:30 цагт унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 1000 га талбай өртсөн.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн “Зөөлөн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 117 км-т, сумын төвөөс баруун зүгт 37 км-т, Сэврэй сумын төвөөс зүүн зүгт 70 км-т, Булган сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ 04.15-ны өдрийн 22:43 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 22:49 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Баяндалай, Сэврэй, Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар болон малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Цас шаварт суусан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Минж-Үржүүлэг” гэдэг газар “Туул” голд суудлын автомашин живж зорчигчид нь автомашин дээрээ гарсан байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 15:41 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн “Такома” загварын суудлын автомашин “Туул” голын усанд живж иргэн Э /49 настай эрэгтэй/, П /45 настай, эмэгтэй/, Н /40 настай, эмэгтэй/ , Н /4 настай, эрэгтэй/ нар автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг эсэн мэнд аюулгүй газар гаргаж, автомашиныг нь уснаас татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/04/16Шинэ мэдээ
Малайзын Бүтээмжийн Корпораци (MPC) болон Ази, Номхон далайн бүтээмжийн байгууллагаас (APO) хамтран зохион байгуулсан тус хуралд Азийн бүс нутгийн 17 улсын 88 төлөөлөгч оролцсон байна.
2025/04/16Шинэ мэдээ
Дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 13 алба, 21 мэргэжлийн анги, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн 5 байгууллага, 27 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 100 гаруй удирдах бүрэлдэхүүн танхимаар, 1350 алба хаагч цахимаар оролцож байгаа юм.
2025/04/16Шинэ мэдээ
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг хатагтай Сандра Чоуфанитай уулзалт хийлээ.