Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, нутгийн зүүн хагаст багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж +8…+13 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +13…+18 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +22…+24 градус дулаан байна.
Төлөв байдал: 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 16-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд нутгийн баруун хагаст зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-наас нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна.
Гал түймэр:
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 9 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг хаягт очиход ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 3 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход ил задгай хог, 0.2 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багт утаа гарч байна гэсэн дуудлагыг 13:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, 20х12 хэмжээтэй 3 давхар байрны 48 мкв өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.1 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөрзамчид багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 13х6 хэмжээтэй модон байшингийн дээврийн хэсэг, залгаа 40 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хуучин тосгон багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1.5 метр орчим хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 6 метр хашаа, 0.2 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 15:48 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багт шар өвс шатаж байшин руу орох гээд байна гэсэн дуудлагыг 17:04 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 30 га орчим газар өнжмөл шар өвс, 7 нүхэн жорлон, 12 куб.метр хураалгаатай мод, 3х4 метрийн хэмжээтэй байшингийн хана, дээвэр хэсэг, 7х6 хэмжээтэй байшин, эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 17:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар багт айлын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 17:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.7 метрийн хэмжээтэй модон хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багт хураалттай 2000 мянган боодлын өвс шатаж байна гэсэн дуудлагыг 20:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход хураалттай 1000 гаруй боодлын өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 3 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 20:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход мөсөн гулгуурын талбайн 1.5 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 01:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х1 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст 7 дугаар багийн /ангийн байрлалаас зүүн хойд зүгт 3 км-т/ худалдааны төв шатаж байна гэсэн дуудлагыг 21:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Цагдаагийн газар, "Хөвсгөл Ус суваг" ХХК-ийн алба хаагчид 73х43 метрийн хэмжээтэй, 2 давхар, сэндвичин барилга шатаж байсныг ажиллаж унтраасан.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт /сумын төвөөс Зүүн урд зүгт 21 км-т, Хөвсгөл сумын төвөөс Баруун урд зүгт 72 км-т, Улаанбадрах сумын төвөөс Баруун урд зүгт 132 км-т/ 2025 оны 04 сарын 15-ны өдрийн 02:05:57 секундэд 4.7 магнитуд, 02:07:35 секундэд 4.1 магнитуд, 02:11:07 секундэд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй, Улаанбадрах сумын Тамгын газрын дарга, Хөвсгөл сумын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/04/15Шинэ мэдээ
Мөн гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль батлагдсан бодлого, төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулсаныг онцлоод, цаашид сайжруулах зөвлөмжүүдийг гардуулан өглөө. Сургуулийн үйл ажиллагаанд идэвх санаачлага гарган хамтран ажилласан аймгийн Засаг дарга, Онцгой комиссын гишүүд, бүх шатны удирдах бүрэлдэхүүн талархал илэрхийлсэн юм.
2025/04/15Шинэ мэдээ
Ой, хээрийн түймэр нь газар нутгийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй гардаг байна. Тодруулбал, Хээрийн түймэр нь тал хээрийн ургамлын бүрхэвчийг хамран хяналтгүйгээр тархдаг. Гал гарах болон тархах механизм нь тал хээрийн өвс ургамлын хуурайшилт болон хурдтай салхины нөлөөлөл байдаг ба ойн түймрээс илүү эрчимтэй тархаж, хормын төдийд л тал газрыг бүрхдэг байна.
2025/04/15Шинэ мэдээ
Монгол Улсын нийт нутгийн 55.3 хувь нь ой, хээрийн түймэр гарч болзошгүй бүсэд тооцогддог байна. Ой, хээр бүхий нутгийн 98.5 хувь нь гал түймрийн эрсдэлийн 1 ба 2 дугаар ангилалд багтдаг аж.