Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Ховд аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр -4…+1 градус, Увс нуур болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, үдээс хойш бага зэргийн бороо, нойтон цас орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна, +10…+12 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи  ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 10-нд ихэнх нутгаар, 11, 12-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүрч, шороон шуурга шуурна.  Агаарын температур Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хасагт сэрүүснэ.

Гал түймэр: 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 11:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан. 

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0,1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Сансар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн 5 ханатай 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны Ширээ нуруу багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 12:23 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6х4 метрийн хэмжээтэй байшин, 2х5 метрийн хэмжээтэй зоорь шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд ногооны хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34, 74 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж иргэн Э-гийн хашаанд 3 га талбайд шар өвс, иргэн Ц-гийн хашаанд 0.1 га талбайд шар өвс, 4 м хашаа, 4х2 метрийн хэмжээтэй амбаар, иргэн О-гийн хашаанд 0.1 га талбайд шар өвс, 2 м хашаа, иргэн Д-гийн хашаанд 0.1 га талбайд шар өвс, “Портер” загварын автомашин, хураалттай түлшний мод тус тус шатаж байсныг унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багт шар өвс шатсаны улмаас хүлэмж, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 13:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашааны шар өвс, 4х6 метрийн хэмжээтэй хүлэмж, 1 метр урттай хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 13:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай 5 ханатай гэр, 2 м хашаа, 2х3 метрийн хэмжээтэй чингэлэгт эд хогшил, 3 га газарт шар өвс тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ны өдрийн 13:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Я-гийн хашаанд шар өвс, хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ны өдрийн 14:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 5 га газарт шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 14 дүүргийн хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 14:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй нурсан барилгад хог шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 14:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 3 айлын 30 метр хашаа, 1 га газарт шар өвс тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт шар өвс, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 15:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн хашаанд шар өвс, 15 метрийн урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд хог шатаж байна дуудлагыг 04.10-ны өдрийн 15:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд шар өвс шатаж байна дуудлагыг 04.09-ний өдрийн 15:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3 га газарт шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хэнтий аймагийн Хэрлэн сумын Булаг багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 15:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 1.5 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар багт шар өвс, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 15:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6 ханатай гэр, 3х2 метрийн хэмжээтэй амбаар, 0.7 га газрын шар өвс, 20 метрийн урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 15:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр алба хаагчдыг очиход 1.5 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтрасан.

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход байрны В/1 давхарт цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Багахангай дүүргийн 2 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 16:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход төмөр замын баруун талд 3 га газарт өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 17:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 6х4 метрийн хэмжээтэй байшин, 6х6 метрийн хэмжээтэй байшин хайрагдан, 1 га талбайд шар өвс тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 1 га газарт шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн  “Задгай”-д /аймгийн төвөөс зүүн зүгт 160 км-т, ангийн байрлалаас зүүн урд зүгт 13 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 18:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн өвс ачсан “Киа Памакс” загварын ачааны автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.   

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 18:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн хураалттай 100 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 20:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.1 га газарт шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Задай”-д /аймгийн төвөөс урд зүгт 23 км-т, сумын төвөөс урд зүгт 3 км-т/ хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнханыг очиход 40х40 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 12 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 22:54 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн  дуудлагыг 04.10-ны өдрийн 02:23 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 5 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 04:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн "Хоолтын даваа" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км-т, сумын төвөөс урд зүгт 45 км-т/ тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг,  Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.    

Хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн "Өндөр-Улаан" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 225 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 58 км-т/ хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 09:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 40 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 12:50 цагт унтраасан. Уг гал түймэрт 15 га талбай өртөж шатсан.

Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн "Зэгстэй" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 195 км-т, Сайхан сумын төвөөс баруун зүгт 17 км-т/ хээрийн түймэр гарч байна гэсэн мэдээллийг 04.09-ний өдрийн 15:28 цагт хүлээн авсан. Сант сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын Улсын байцаагчид ажиллаж 16:30 цагт унтраасан. Уг гал түймэрт 2.4 га талбай шатсан.

Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул багийн "Давхарын ташгай" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 281 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсныг 15:01 цагт ОБЕГ-аас сансрын хиймэл дагуулын халуун цэгээр илрүүлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 16:30 цагт унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 5 га талбай өртөж шатсан.    

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн “Хүн чулуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 221 км-т, ангийн байрлалаас урд зүгт 6 км-т/ хээрийн түймрийн гарч байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 16:32 цагт унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 3 га талбай өртөж шатсан.

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга багийн "Баруун-Улиастай" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 178 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 16:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 18:35 цагт унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 4 га тайлбай өртөж шатсан.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Жаргалантын урд-Энгэр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн зүгт 58 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах  бүлгийн алба хаагчид, Баянхутаг сумын мэргэжлийн ангийнхан, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын мэргэжлийн ангийнхан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 22:37 цагт унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 4500 га талбай өртөж шатсан мөн Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн малчин Д-гийн отрын 4 ханатай гэр, 14 метрийн урттай малын хашаа өртөж бүрэн шатсан.

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн “Баянцогтын булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 75 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 20:13 цагт унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 56.6 га тайлбай өртөж шатсан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг  багийн “Задгай”-д Авто замын зорчих хэсэгт өөрөө буулгагч “КАМА-KMC3046” загварын автомашинтай, Портер” загварын автомашин мөргөлдөж жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Портер” загварын бага оврын ачааны автомашины бүхээгт жолооч Б /28 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг ажиллаж 12:11 цагт эсэн мэнд гаргаж аймгийн ТТТ-д шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫНН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Онцгой мэдээ №04 (214)

Онцгой мэдээ №04 (214)

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухааны арвин их хөрөнгө оруулалт хийсэн амжилттайгаар 20 жилийн ойтойгоо золгож байна

Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухааны үндэс суурийг тавьж, тасралтгүй хөгжүүлж ирсэн Гамшиг судлалын үндэсний хүрээлэн өнөөдөр 20 жилийн түүхт ойтойгоо золгож байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

51-263581