Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Өмнөговь,Дорноговь аймгийн нутгийн зарим хэсгээр хур тунадас орсон. Бусад нутгаар цаг тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +6…+11 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +18…+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4…-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +16…+18 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 13-нд Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд нутгийн зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 20-22 метр, 12, 13-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -9…-14 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор -1...+4 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар -2…-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +15...+20 градус, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар +7…+12 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар дулаарна.
Гал түймэр:
Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 20:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4х3 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Ю-гийн 12x7 хэмжээтэй блокон байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 10:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1 га шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 11:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн эзэмшлийн 5 ханатай гэр эд зүйлс бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 11:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 04.08-ны өдрийн 12:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6 метр хашаа, 0.5 га шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 5 дугаар хороонд жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн хашаанд 0.5 га шар өвс, нүхэн жорлон шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд зуслан шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчдыг очиход 0.3 га шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 15:01 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 1.1 га шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн эзэмшлийн 20 метрийн урттай хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд шар өвс байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн хашаанд 4 га газар шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 15:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн 5-н ханатай 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шар өвс байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 17:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн хашаанд 0.7 га газар шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд тагтан дээр гал гарч байна гэсэн 04.09-ны өдрийн 00:23 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн байрны 5 метр.кв тагт шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 75 иргэнийг гаргасан.
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Дархан багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 02:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Е-гийн эзэмшлийн 5х5 метрийн хэмжээтэй зуны модон байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант баг Өвөлжөөн булаг гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/-т ойн түймэр гарсан гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 12:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар ангийн алба хаагчид, Бугат сумын Ханжаргалант багийн Байгаль хамгаалагчид, Булган сумын Булган багийн Засаг дарга ажиллаж, 13:07 цагт түймрийг цурамд оруулсан. Уг түймэрт 1,5 га ой шатсан.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Тэхийн өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км, Хонгор сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/-т хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 4.08-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход Хонгор сумын мэргэжлийн ангийнхан, Хонгор сумын 2 дугаар багийн иргэд 30 га талбай шатаж байсныг 19:49 цагт хээрийн түймрийг бүрэн унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/04/09Шинэ мэдээ
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчийг 2025.05.01-ны өдөр хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
2025/04/09Шинэ мэдээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд /2025.04.28/ гарсан ой, хээрийн гал түймрийг /2025.05.01/ 09:12 цагт цурманд орууллаа.
2025/04/09Шинэ мэдээ
Зуслан дээрээ очлоо гэхэд өнжмөл шар өвсийг шууд шатаах бус залхууралгүй хадаж авах хэрэгтэй. Шар өвс бол хуурай цаас л гэсэн үг