Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймгуудын нутгийн зарим хэсгээр бага зэрэг хур тунадас орсон. Бусад нутгаар цаг тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -9…-14 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө -1...+4 градус, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар -2…-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +15...+20 градус, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар +7…+12 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байна. 12-нд ихэнх нутгаар дулаарна.

Гал түймэр: 

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 12:41 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18, 26, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14, 30 дугаар ангийн алба хаагчид тус тус ажиллаж 25 га орчим талбайд шар өвс, хураалттай 500 ширхэг автомашины дугуй, чингэлэг доторх тавилга, 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан.

Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 13:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд гал гараад байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 00:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4 давхар эмнэлгийн 3 дугаар давхрын саун, душны өрөө, тааз хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 08:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 9х10 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багт гал гарч байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 09:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн хашаанд 0.5 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 10:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.3 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 10:27 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5х7 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 10:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн 04.07-ны өдрийн 11:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 4 айлын хашааны 0.35 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 14:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд 0.7 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Налайх дүүргийн 5 дугаар хороонд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 14:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14:48 цагт ангиас гарч 16 км замыг туулан 15:05 цагт очиход иргэн А-гийн 200 боодол холимог тэжээл, 10 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн хашаанд 0.2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 15:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр бүрэн, 6 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт шар өвс, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 0.7 га талбайд шар өвс, 1 м.куб хураасан банз шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр бүрэн, 0.2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 17:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х7 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж, иргэн Н-ийн 4х8 метрийн хэмжээтэй гоо сайхны барааны чингэлэг хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 4х4 метрийн хэмжээтэй гарааш дотор 13 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн суманд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 18:03 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1 га орчим талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 19:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр дотор эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /32 настай, эмэгтэй/ нь угаартсан байж болзошгүй байсан тул эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд чингэлэгтэй эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 22:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн чингэлэг /20 тонн/ дотор эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 02:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 03:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Цайдам нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 8 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 22:00 цагт цурамд оруулан, 04.07-ны өдрийн 14:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 120 га талбай өртөж шатсан.

Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Залай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 175 км, сумын төвөөс зүүн урд 25 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 19:13 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 45 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, туршлага судаллаа

Малайзын Бүтээмжийн Корпораци (MPC) болон Ази, Номхон далайн бүтээмжийн байгууллагаас (APO) хамтран зохион байгуулсан тус хуралд Азийн бүс нутгийн 17 улсын 88 төлөөлөгч оролцсон байна.

Ослын үеийн удирдлагын тогтолцооны дагуу штабын дадлага хийж байна

Дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 13 алба, 21 мэргэжлийн анги, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн 5 байгууллага, 27 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 100 гаруй удирдах бүрэлдэхүүн танхимаар, 1350 алба хаагч цахимаар оролцож байгаа юм.

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг хатагтай Сандра Чоуфанитай уулзалт хийлээ.

51-263581