Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Нийт  нутгаао цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө +12…+14 градус дулаан байна.Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +1…+6 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +12…+17 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

Төлөв байдал: 08-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.  Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05-нд Алтайн салбар уулсаар, 06-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.  Агаарын температур Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө 0...-5 градус дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...-+8 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 09-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Гал түймэр: 

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Луузан гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт  40км/-т өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 04:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 55х57 метрийн хэмжээтэй малын байр, хураалттай 5 тонн өвс, 3 тугалтай үнээ тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 10:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар  ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.  

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 10:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар  ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 10:49 цагт хүлээн авсан. Тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр  ангийн  алба хаагчид ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 11:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 20 тонны чингэлэг шатаж байсныг ажиллаж  унтраасан.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 12:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 3х3 метрийн хэмжээтэй мухлаг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороонд барилгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 12:38 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 хэмжээтэй хураалгаатай хавтан шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 12:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4, 5 ханатай хоёр гэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Баянгол дүүргийн 6 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 13:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 13:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн хашааны шар өвс, 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 1 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдриййн 12:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн  Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 15:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн хашааны шар өвс, 4 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Багануур дүүргийн 5 дугаар  хороонд өтөг бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 15:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 15:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 4х6 метрийн хэмжээтэй малын саравч, түлшний мод шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 16:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4х8 метрийн хэмжээтэй  мансардтай 2 давхар байшин бүрэн, мөн залгаа 2х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн  2х3 метрийн хэмжээтэй амбаар, 2 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 19:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 03:45 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: 

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн "Энх-Амар" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 20 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 65 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн хүлээн 15:58 цагт авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид ажиллаж 19:45 цагт унтраасан. Урьдчилсан байдлаар 105 га талай өртөж шатсан.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Цайдам нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 8 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 18:00 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж  22:00 цагт цурманд оруулсан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Зам, тээврийн осол: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б нь “Приус-20” загварын суудлын автомашинаар зорчиж яваад, иргэн Э-гийн “Харрер” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Б.Хатанбаатар: Миний “алтан” хамтрагч “Мастер” ус, ой мод, нурангийн ослын үед ажиллахдаа илүү чадварлаг

Ийм л үзэл бодлын эзэн болж, өөрийгөө болоод бусдыг авран хамгаалах их үйлсэд зүтгэж байгаа залуу алба хаагчдаас nematimes булан энэ удаад Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-нохой хөтлөгч, ахлах ахлагч Б.Хатанбаатарыг онцолж байна.

Алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх сургалтыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулдаг

Хошууч генерал Г.Ариунбуян, Үндсэн үүргийнхээ хажуугаар өөрсдийн ажиллаж, амьдрах орчин нөхцлөө сайжруулж, үүрэг гүйцэтгэх чадавхыг тогтмол дээшлүүлэхэд анхаарч байгааг сайшаагаад алба хаагчдад ажлын амжилт хүслээ.

51-263581