Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Увс аймгийн нутгаар цас орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуурын хотгор, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж +1…+3 градус дулаан байна.

Төлөв байдал: 03-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар , 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 07-нд нутгийн зүүн хэсгээр, 09-нд Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 03, 06-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурга шуурна. Агаарын температур ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө 0...-5 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 03, 06-нд ихэнх нутгаар сэрүүснэ. 

Гал түймэр: 

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.1 га шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг  04.02-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй айлын хашаанд 0.1 га шар өвс, 8 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд шар өвс шатаж байна дуудлагыг 04.02-ны өдрийн 13:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд 0.1 га шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг  04.02-ны өдрийн 13:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 0.2 га шар өвс, 10 метр хашаа, 6 метр.куб хураалгатай мод, 1х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 1.5х1.5 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 04.02-ны өдрийн 14:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн хашаанд 2 га шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 3 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 15:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн И-гийн хашаанд 0.5 га шар өвс, угаалгын машин, иргэн Г-гийн хураалгатай 3 метр.куб метр хашааны банз шатаж байсныг ажиллаж унтраасан.     

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багт хураалттай аргал шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 15:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашааны 2 м хэсэг мөн задгай овоолсон түлээ, аргал шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны 16:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны 21:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн 11 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй айлын хашаанд 0.6 га шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилчин багт 10х10 хэмжээтэй 2 давхар мансардтай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн 17 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 01:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5х6 хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: 

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг "Асаат нарийн" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 19:17 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэбулган сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хээрийн түймрүүдийг унтраахаар ажиллаж байна

Харин Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Булган, Баянтүмэн суманд өнөөдөр гарсан хээрийн түймрүүдийг унтраахаар аймгийн Онцгой байдылн газрын алба хаагчид ажиллаж байна.

Сургалт, дадлагын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ

Мөн гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээний хүрээнд шилдгүүдээ шалгаруулж, Ховд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний төсөлд бүх талын оролцоог хангах саналыг тусгалаа

Цаашид  төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулна.

51-263581