Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна. Агаарын температур өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +3…+8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3, 6-нд нутгийн зарим газраар, 4-нд говь, талын нутгаар, 5-нд Алтайн салбар уулсаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -1...-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дулаарна.

Гал түймэр:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа барилгын талбайд 30 литрийн хийн баллон хошуугаараа хий алдан шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт бодис шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 12:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход 24х60 метрийн хэмжээтэй үйлдвэрийн дээвэр дээр 300 литрийн хэмжээтэй барилгын хар лак шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 06:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х15 метрийн хэмжээтэй малын саравчны дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Жалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 95 км, Хатгал тосгоноос баруун зүгт 27 км/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 07:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сум дахь 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 4х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 8 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 09:12 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 8 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 11:16 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны B1 давхарт хог, цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 12:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 4 ханатай гэр, 0.5 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х6 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-гийн хашаанд модон жорлон, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй хашаанд 20 метрийн урт зурвас шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй хашаанд 0.1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багт өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 17:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн өвөлжөөнд малын бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн “Замт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 35 км, сумын төвөөс зүүн урд зүгт 37 км/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчид, Булган сумын Засаг даргын Тамгын газрын ажилчдыг очиход иргэн М-ийн 10х20 метрийн хэмжээтэй өвөлжөөний дээврийн хэсэг, хураалттай 400 боодол /8 тн/ өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж, мөн 6 ханатай гэрийн баруун хэсэг хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Саадаг толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 30 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 100х100 метрийн хэмжээтэй малын хашаа бүрэн, мөн хураалттай бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт эзэнгүй айлын тагт шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 22:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 2 өрөө байрны тагтан дээр хураалттай эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: 

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн тооно багийн “Хаяа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км, сумын төвөөс зүүн урд зүгт 24 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.01-ний өдрийн 13:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 13:40 цагт цурамд оруулан, 15:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 8 га талбай өртөж шатсан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн “Урт хамар” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 187 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/ хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 13:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 14:15 цагт цурамд оруулан, 15:27 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 21 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хээрийн түймрүүдийг унтраахаар ажиллаж байна

Харин Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Булган, Баянтүмэн суманд өнөөдөр гарсан хээрийн түймрүүдийг унтраахаар аймгийн Онцгой байдылн газрын алба хаагчид ажиллаж байна.

Сургалт, дадлагын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ

Мөн гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээний хүрээнд шилдгүүдээ шалгаруулж, Ховд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний төсөлд бүх талын оролцоог хангах саналыг тусгалаа

Цаашид  төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулна.

51-263581